Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»М.Батнайдвар: Aнхны шөнө аниргүй намуухан шөнө
Утга зохиол

М.Батнайдвар: Aнхны шөнө аниргүй намуухан шөнө

Урлаг Урлаг27/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1287907877-1278155571-couple-love-legs-shoes-bc1af315d08e2ec6ce9dd2a53286a936_h-dep881689432014-08-27-13-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Aнхны шөнө аниргүй намуухан шөнө
Aхиж ирэхгүй охин насаа үдэх баясалт бас харуусалт шөнө
Aз жаргалын нулимс хацарт шингэн замхарах гэгээхэн хором
Aйдасын гашуун дусалууд аманд шорвогтох бүүдгэрхэн мөч…..

  Саран авхай үдшийн намуун симфони… эгшиглүүлж тунгалаг хайрын романд хөг нэмэн чимэглэмой. Далдхан сэтгэлийн ариун хүсэл цээж зуран дээш доош сэлгүүцэн хайр уу, дурлал уу, эсвэл зугаа цэнгэлүү алин болохыг үл мэдэн тэчяадах бүсгүйн бодолд өдний үзүүрээр өвч цээжийг гижигдэх шиг тарвалзан эргэцүүлүүлнэ. Час улаан уруулаас цан хүүрэг татах ч шиг, тас хар гэзэгнд талын хяруу буусан ч шиг, бурхан чөтгөр хоёр цэц булаалдан маргах адил будагаар чимээгүй охиний булбарай бие чичрэх ч шиг.

Бодох хугацаа нэгэнт дуусч борооны үүл нэгэнтээ хуржээ. Одоо зөвхөн зөөлөн… зөөлөн салхиний чимээнд дарагдах ангир халуун цээж дэлгэгдэн хөх тэнгэрийг цэлмэтэл хурын дусалууд аадар мэт асгарах л үлдэж.

Ханхар цээжний халуун хөөрч хаш цагаан янзагыг зооглох эс зооглохын хүлээсэнд баригдан бачуурч хамаг хөлс нь бурзайн хаа нэгтээ цусан бөглөө минчүүрэн чимчигнэнэ.
Эхлэл үү… төгсгөл үү… гэдгийг эр хүн хэзээ ч үл бодон тунгааж эр бор болжморыг жаргаах л шуналд хөтлөгддөг нь гашуун үнэн. Харин эмэгтэй хүн бүсээ тайлан бүлээн биеээ тушааж бүсгүй болох уу охин ариун цогцосоо одоо л нэгэнт тайчин хаяж хэзээ ч үл харамсан хайрын төлөө зогсох уу эс зогсох уу гэсэн түмэн шидийн бодол толгойг гашилган эргүүлж, төвдөж шийд гаргах гэж үүрийн таван жинг өлхөн хүргэнэ. Анхны шөнө бас сүүлчийн шөнө.Сул асгарах гил хар гэзэгээ түүний энгэрт амаржуулж, сүүдэртүүлж боломгүй гэрэлт харцаа бул хар булчин дээр бэлчүүлэн байж зориг зорилгыг нэгтгэн хайрын уянгат аязаар эгшиглүүлэн ялдам цагаан энгэрээ задгайлж ягаан сарнайг дэлбээлүүлэн хар цагаан хорвоод өнгө өнгийн солонго татуулахаар янаглалын жаргалант цэнгэлд зүрх мэдэн тэмүүлсээр бороо нэгэнт асгарч……. жаргал энэ жаргал эргэж ирэхгүй жаргал.

Анхны шөнө бас……… сүүлчийн шөнө. Xарин хайр үүрдийх байг.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Цасан охины нууц”-ын эрэлд

25/12/2025
Утга зохиол Урлаг

Дорнод аймгийн цахим номын санд 1300 гаруй зохиол байршуулжээ

21/12/2025
Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо

15/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BTS” гуравдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ

02/01/2026

2026 онд нээлтээ хийх ОНЦЛОХ найман кино

02/01/2026

“Physical Asia: Welcome to Mongolia” нэвтрүүлгийг дэлхий даяар цацаж эхэллээ

02/01/2026

Эсрэг дүрийн мастер Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх “Задлаагүй захиа” кинонд дахин эсрэг дүрээр гарч ирнэ

02/01/2026

Ордуудын нэгдүгээр сарын зурхай

02/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.