Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ
Үзэсгэлэн

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

Урлаг Урлаг08/07/2026Шинэчлэгдсэн:08/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадам энэ жилээс нэгэн зүйлээр онцлог эхэлж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганы тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 2026 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 11-13-ны өдрүүдийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр батламжилсан нь монгол адуу, адууны өв соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна. Үндэсний их баяр наадмынхаа өдрүүдэд “Дэлхийн адууны өдөр”-ийг хамтатган тэмдэглэхээр болсноороо онцлогтой.

Энэхүү түүхэн үйл явдлын дагуу Монголын Үндэсний музей Үндэсний их баяр наадам болон “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан Архивын Ерөнхий газар, “Талын язгууртан сан”-тай хамтран “Монгол наадам: Морин эрдэнэ” тусгай үзэсгэлэнг өнөөдрөөс үзэгч олондоо толилуулж байна.

“Монгол наадам: Морин эрдэнэ” тусгай үзэсгэлэн нь Монголын үндэсний их баяр наадам, тэр дундаа монгол морины хийморь жавхаа, сүр хүч, гоо сайхныг илэрхийлсэн өв соёлын үнэт үзмэр, цуглуулгыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой.

Үзэсгэлэнд монгол нутагт хүмүүс эрт үеэс адууг гаршуулан ахуй амьдралдаа хэрэглэж ирсний гэрч болох хүрлийн үеийн амгай, зуузай, Түрэгийн үе болон Монголын эзэнт гүрний үеийн эмээл, хазаарын үлдэгдэл зэрэг адууны соёл, үндэсний их баяр наадамтай холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэн үзүүлж байна. Түүнчлэн мөнгөн эмээл, хазаар, дөрөө, ташуур, бугуйл, тушаа зэрэг уналгын тоног хэрэгсэл, морь шүтлэгтэй холбоотой ховор нандин дурсгалуудыг багтаасан 250 орчим үзмэр, “Архивын Ерөнхий газар”-ын сан хөмрөгт хадгалагдаж буй архивын баримт, гэрэл зураг, дүрс бичлэг болон “Талын язгууртан сан”-д хадгалагдаж буй адууны сан судар зэргийг дээжлэн дэлгэн толилуулж байна.

Үзэсгэлэнд дэглэгдсэн үзмэр бүр түүх өгүүлэх ажээ. Тодруулбал, ард олноо “Боохой” хэмээн алдаршсан Улсын арслан Д.Данзаны зодог шуудаг дэлгэгджээ. Д.Данзан нь алдарт бөх, уяач, мэргэн харваач хүн байсан аж. Тэрээр 1933 оны наадамд үзүүрлэж “Улсын арслан” цол, 1934 онд “Улсын мэргэн харваач” хүртэж, уясан бор морь нь аман хүзүүдсэн түүхтэй. Мөн маршал Х.Чойбалсангийн нум, Дондогдулам хатны ташуур, Богд хааны хурдан морь унаач хүүхдийн хувцас, Галшарын нэрт уяач Д.Цэвэгмидийн хурдан морины хударга, адуунд зүүдэг хонх, морины эвэр зэрэг сонин хачин зүйлс дэлгэжээ.

Тус үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн Үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Бат оршил” тусгай үзэсгэлэнг Богд Хааны ордон музейд нээнэ

07/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнг энэ сарын 8-нд нээнэ

06/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Их Британийн дуучин Лорен Беннетт 36 насандаа таалал төгслөө

08/07/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026

Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа олон нийтэд дэлгэн үзүүлнэ

08/07/2026

Цэрэнпилийн Ариунаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сайнбуянгийн Нэргүй Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.