Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа
Сонгодог урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

Урлаг Урлаг29/07/2026Шинэчлэгдсэн:29/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн ерөнхийлөгчийн зарлигаар тус улсын төрийн дээд шагналуудын нэгд тооцогддог “Ordine della stella d’Italia” буюу “Оддын одон”-гоор шагнууллаа.

“Ordine della stella d’Italia” буюу “Оддын одон”-г соёл, урлаг, шинжлэх ухаан, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт онцгой хувь нэмэр оруулсан, Итали болон бусад орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлсэн хүмүүст олгодог байна.

Э.Амартүвшин 2009-2016 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байгаад Италид ажиллаж, уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр дэлхийн сонгодог урлагийн дээжис “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав

22/07/2026
Дуурь Урлаг

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Мүн Гын Ён гэрлэжээ

29/07/2026

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болно

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.