Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв
Дуурь

Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв

Урлаг Урлаг30/07/2026Шинэчлэгдсэн:30/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн дуурийн урлагийн хөгжлийн цөм болсон олон зуун жилийн баялаг уламжлалтай Италийн эртний задгай театруудын тайзнаа Монголын дуучид тус тусын авьяас, чадвар, дуулах техник, хоолойн бяр чадал, цараагаар шагшигдсаар байна. Тухайлбал, Италийн Сициль арлын Сиракузагийн Грек театрт саяхан “Festival Lirico dei teatri di Pietra” (Чулуун театруудын дуурийн фестиваль)-ийн хүрээнд тавигдсан Ж.Вердийн “Набукко” дуурьт Монголоос хоёр дуучин нэгэн тайзнаа зэрэгцэн гол дүрүүдийг бүтээн гоцолжээ.

63 дахь удаагийн наадамд энэхүү тайзнаа 50 жилийн дараа дахин тавигдаж буйгаараа онцлогтой “Набукко” дуурийн гол дүр Набукко хаанд Монголын баритон, Гавьяат жүжигчин Ч.Бадрал, их тахилч Заккариагийн дүрд басс-баритон, Гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар нар хамтдаа гоцлон түүх бүтээсэн байна.

Тоглолтын дараах шүүмжүүдэд Гавьяат жүжигчин Ч.Бадралын тухай “Тэрбээр эзэрхэг атлаа соронзон мэт татах увидастай, сэтгэл татам Набуккогийн дүрийг бүтээжээ. Түүний хоолой хүчирхэг агаад өргөн тавилттай, хөгжмийн өгүүлбэр-фраз тодорхой сайхан бөгөөд дууны тусгал, цараа асар өндөртэй ажээ. Түүнчлэн сүр жавхлант, эрхэмсэг чанар (gravitas) цогцолсон нь тайзыг бүрэн эзэмдэж, баатрынхаа дотоод хувьсал буюу эзэрхэг, догшин хаанаас эхлээд сөхрөн доройтож, эцэст нь ухаан бодол, итгэл бишрэлээ эргүүлэн олж авч буй сэтгэл зүйн нарийн өрнөлийг тун оновчтой, үнэмшилтэйгээр дэлгэн харуулж чадсан” хэмээн өндрөөр үнэлжээ.

Дуучдын чадал чансааг сорьдог задгай театрт олон мянган үзэгчдийн өмнө “дүнгээ тавиулах” амаргүй түүчээг Ардын жүжигчин Э.Амартүвшин 2017 онд Италийн алдарт Арэна ди Вэронад дуулж эхлүүлсэн бөгөөд 2019 онд Гавьяат жүжигчин Ч.Бадрал мөн тус тайзнаа тоглосон. Тэгвэл тун удахгүй Гавьяат жүжигчин Э.Анхбаяр мөн Арэна ди Вэронад дуулахаар зэхэж буй билээ.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин АНУ-ын Сан-Франциско хотын дуурийн театрын тайзнаа “Симон Бокканегра” дуурьт дуулж байна

23/09/2026
Дуурь Урлаг

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026
Дуурь Урлаг

Баярсайханы Батжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.