Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Зоргол хайрханд “Хаадын мэлмий” уран зургийн хээрийн үзэсгэлэн дэлгэв
Дүрслэх урлаг

Зоргол хайрханд “Хаадын мэлмий” уран зургийн хээрийн үзэсгэлэн дэлгэв

Урлаг Урлаг04/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төв аймгийн Баян-өнжүүл сум Зоргол хайрханы өвөрт “Хаадын мэлмий” уран зургийн хээрийн үзэсгэлэнг “Хаадын зам-2026” үйл ажиллагааны хэмжээний хүрээнд ням гараг /2026.08.02/-т зохион байгууллаа.

Энэхүү хээрийн үзэсгэлэнд мэргэжлийн зураачид очиж тус бүр нэгдсэн 40х60 хэмжээтэй холст галерейгаас өгч, судалгаанд үндэслэн хэд хэдэн зургууд зурж бүтээлээ олон нийтэд толилуулсан байна.

Уг хээрийн үзэсэглэнд МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Болд, МУЭ-ийн гишүүн зураач А.Тайванболд, Ө.Галтбаатар, зураач С.Пүрэвхүү, зураач Б.Мөнх, зураач А.Анхбаатар болон залуу зураач Б.Есөн-эрдэнэ, Б.Дашням, Ж.Буд,М.Пүрэвдорж, Б.Бямбажав, Г.Ганбаяр нарын нийт 12 уран бүтээлч оролцлоо.

Чингис хаан өлгийн нутаг ЮНЕСКО-ийн Дэлхийн өв Бурхан Халдунаас Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хүртэлх аялал жуулялалын маршрут хөгжүүлэх, хаад язгууртны өв соёлыг сурталчлах энэхүү үйл ажиллагаанд оролцсон уран бүтээлчид болон Баян-Өнжүүл сумын ЗДТГ, Соёлын төвд “Чингис хаан” үндэснйй музейн захирал, академич С.Чулуун “Талархал” гардуулан өгөв.

Төв аймгийн Баян-Өнжүүл суманд орших Зоргол хайрхан уулын өндөр 1668 метр том жижиг нийлсэн гурван агуйтай. Хайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэнэ. Зоргол хайхан болон Морин цохиог жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг хийдэг эртний уламжлалтай. Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Жонни Депп анхны баримлаа Истанбулд дэлгэлээ

02/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ

02/10/2026
Дотоод мэдээ Урлаг

Сурагч Н.Ялалтбаатар олон улсын гар зургийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлжээ

01/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026

Жулиа Стайлс олон жилийн айдсаа даван туулж байна

09/10/2026

Эндрю Гарфилд Сэм Алтманыг мундаг хүн гэж бодож байжээ

09/10/2026

Дэвид Боуигийн 80 насны ойг “Bowie80” хөтөлбөрөөр тэмдэглэнэ

09/10/2026

Орчин үеийн урлагийн уран бүтээлч Т.Энхболдын “Олборлолт” тусгай үзэсгэлэнг толилуулж байна

09/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.