Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна
Кино

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

Урлаг Урлаг23/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Дисней” компанийн томоохон арга хэмжээ болох “D23”-ын үеэр үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Coco” хүүхэлдэйн киноны үргэлжлэл болох “Coco 2” бүтээгдэж байгааг “Pixar” студиэс албан ёсоор мэдэгдэж, анхны концепт зургийг нь олон нийтэд дэлгэжээ.

Анхны анги нь 2017 онд нээлтээ хийж, “Оскар”-ын шагнал хүртэж байсан бол удаах анги нь 2029 оны арваннэгдүгээр сард кино театруудаар үзэгчдийн хүртээл болохоор товлогдсон байна.

Шинэ ангид Мигель хүү өсвөр насны залуу болсон байх бөгөөд тэдний гэр бүлд дахин нэгэн томоохон сорилт тулгарна. Анхны ангийн эсрэг талын дүр болох Эрнесто де ла Круз  өшөө авахаар эргэн ирэх бөгөөд Мигель гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалахын тулд дахин Сүнсний ертөнц рүү аялах шаардлагатай болох аж.

Энэхүү төсөл дээр эхний ангийг амилуулсан туршлагатай баг хамт олон эргэн ажиллаж байна. Киног эхний ангийг амжилттай найруулсан Ли Анкричболон Адриан Молина нар киног дахин найруулна. Мөн Эрнесто де ла Крузын дүрд дуу оруулсан жүжигчин Бенжамин Брэтт “D23” арга хэмжээн дээр биечлэн оролцож, өөрийн дүрдээ эргэн ирж байгаагаа баталжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026
Кино Урлаг

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026
Кино Урлаг

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026

Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын есдүгээрт эрэмбэлэгджээ

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.