Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»16 500 жилийн өмнө бүтээсэн яст мэлхийн баримлуудыг олжээ
Археологи

16 500 жилийн өмнө бүтээсэн яст мэлхийн баримлуудыг олжээ

Урлаг Урлаг24/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Археологичид Туркийн баруун хойд нутагт малтлага хийх явцдаа 16 мянга 500 жилийн өмнөх үеийнх байх магадлалтай 25 ширхэг яст мэлхийний баримлыг олжээ.

Эдгээр олдворыг Билежик мужийн Инхисар дүүргийн Гедиккая толгод болон Ин агуйд хийсэн археологийн малтлагын талбайгаас олж илрүүлсэн байна.

Туркийн Соёл, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Билэцик Шейх Эдебали их сургуулийн Археологийн тэнхимийн профессор Дениз Сaригийн удирдсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг тавдугаар сарын 18-наас долоодугаар сарын 18-ны хооронд уг малтлагыг хийжээ.

Эдгээр баримлыг шохойн чулуугаар хийсэн бөгөөд заримыг нь шавардсан байв. Хамгийн том нь ойролцоогоор 30 см урт, 20 см өргөнтэй байжээ.

Археологийн шинжилгээгээр, эдгээр олдвор нь Эпипалеолитийн үеийн МЭӨ 14 500–11 200 оны хооронд хамаарахыг тогтоосон байна. Эдгээр баримлыг ёслолын зориулалтаар бүтээж, агуй дотор байрлуулсан гэж үзэж байна. Агуй доторх археологийн олдворуудыг анх  2017 онд гадаргын судалгаагаар илрүүлжээ.

Энэ онд ерөнхийлөгчийн зарлигаар уг талбайд ажил эхлүүлэхээсээ өмнө тус их сургуулийн судлаачид 2019–2023 онд Билэцик музейн удирдлага дор аврах малтлага явуулсан байжээ.

“Энэ газар мөргөлийн  ёслолын бүс байсан гэдгийг эдгээр олдвор харуулж байна. Яст мэлхийний баримлууд нь агуйн ёслолын талаарх шинэ ойлголтыг өглөө” гэж Сари хэлэв.

Ихэнх баримал барзгар, болхидуу хэлбэртэй байсан нь ёслолд зориулсан бүтээл болохыг харуулж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мон-Сол төслийн Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгаатай танилцлаа

24/08/2026
Археологи Урлаг

Дэлхийн шилдэг сэтгүүл Монгол, Францын хамтарсан төслийн үр дүнг онцолжээ

13/08/2026
Археологи Урлаг

Нил мөрний орчмоос эртний булшнуудыг илрүүлжээ

10/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Усейн Болтын рекордыг “Аянга” робот эвдлээ

24/08/2026

16 500 жилийн өмнө бүтээсэн яст мэлхийн баримлуудыг олжээ

24/08/2026

Монгол хорхгийг Гиннест бүртгүүллээ

24/08/2026

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мон-Сол төслийн Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгаатай танилцлаа

24/08/2026

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.