Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Морьтон монголын аялгуу” тоглолтын хэвлэлийн бага хурал маргааш болно
Нийгэм

“Морьтон монголын аялгуу” тоглолтын хэвлэлийн бага хурал маргааш болно

Урлаг Урлаг17/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
moriton_mongol3571476262014-09-09-10-52[www.urlag.mn]5664146432014-09-17-10-21[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол хэмээх овог аймаг, олон зууны турш ээлж дараалан суудал солигдох их хаадынхаа сүр хүчээр улс гүрнээ байгуулж, өөр өөрийн онцлогтой дуу хуурын баялгийг бий болгон нүүдэлчин омгийнхоо түүх соёлыг айзам хэмнэл, ая дан, найруу эгшгээр илэрхийлэхдээ  хөгжмийн зэмсгийн баялаг уламжлалыг бүтээж байсан нь оюун сэтгэлгээний томоохон ололт юм.

ХХ зууны хоёрдугаар хагаст Монголын нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж санаачлан их найрлыг сэргээн Монголын орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал байгуулсан нь 2005 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн “Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай” зарлигаар өргөжин дахин сэргэсэн юм.

Энэ удаад Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолчдын туурвисан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын алдарт бүтээлүүд болох бүжгийн жүжгийн хөгжмүүд,  дэлхийн сонгодог болон орчин цагийн хөгжмийн бүтээл, морьтон түмний минь хүндэтгэн хайрладаг морины холбогдолтой дуунуудаас сэдэвлэсэн хөгжмийн бүтээлүүдийн  яруу тансаг аялгууг та бүхэндээ өргөн барихаар боллоо.

Монгол төрийн Үндэсний хөгжмийн Их найрлын “Морьтон монголын аялгуу” нэртэй энэхүү тоглолт  9 сарын 20,21-нд 19:00 цагаас ҮДБЭЧуулгын тайзнаа тоглох товоо зарласан юм. Тэгвэл тус тоглолтын хэвлэлийн бага хурал маргааш буюу 9 сарын 18 -нд, 10 цаг 30 минутаас ҮДБЭЧуулгат болох гэж байна. Эрхэм хүндэт сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

www,URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026
Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ке Хюи Куан “Never Say Die” нэртэй дурсамж номоо гаргалаа

18/09/2026

Хоён “Hope” киног “мөрөөдлийн төсөл” хэмээн онцолжээ

18/09/2026

Ejae-г “Le Sserafim”-ийг шүүмжилсэн гэх яриа дэгдэв

18/09/2026

Тираннозавр үлэг гүрвэл халуун цустай, биеийн температур нь хүнийхтэй ойролцоо байсныг судлаачид тогтоожээ

18/09/2026

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.