Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Үйл хөдлөл ба орон зайн илэрхийлэл” уран баримлын үзэсгэлэнг дэлгэж байна
Үзэсгэлэн

“Үйл хөдлөл ба орон зайн илэрхийлэл” уран баримлын үзэсгэлэнг дэлгэж байна

Урлаг Урлаг14/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уран зургийн галерей нь жил бүр “Байнгын үзэсгэлэн”-г зохион байгуулж, сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүдээ үзэгч, олон нийтэд толилуулдаг.

2026 оны “Байнгын үзэсгэлэн”-гээр нийт зургаан үзэсгэлэнгийн танхимд зургаан сэдэвчилсэн үзэсгэлэнг дэглэн хүргэж, та бүхэнд цувралаар танилцуулж байна.

XX зууны дунд үеэс өнөөг хүртэлх Монголын уран баримлын хөгжлийн замнал, уран сайхны хэлбэр, сэтгэлгээний хувьслыг үйл хөдлөл ба орон зайн илэрхийллээр дамжуулан дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээр монгол хүний бие бялдар, хөдөлгөөн, зан төрх, дотоод сэтгэл, ахуй амьдрал, уламжлалт соёлын дүрслэл төдийгүй тухайн цаг үеийн нийгмийн үзэл санаа, хөдөлмөр, боловсрол, спорт, зан заншил зэрэг олон талт сэдвийг уран баримлын хэлээр хэрхэн илэрхийлж ирснийг тольдох боломжтой. Монголын орчин үеийн уран баримлын сургуулийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан С.Чоймбол, Н.Жамбаа нарын нэрт уран бүтээлчдийн бүтээл нь энэ хөгжлийн чухал үе шатыг төлөөлнө.

С.Чоймболын “Бөхийн гараа”, Д.Тамсагдоржийн “Хаалгач” зэрэг бүтээлд хөдөлгөөний оргил агшин, түр зуурын үйл явдлыг орон зайд тогтоон барих уран сайхны шийдэл тодорхой харагддаг бол Н.Батбаярын “Дайчин”, С.Доржпаламын “Шантрашгүй уншигч” бүтээлүүдэд хүний сэтгэл хөдлөл, дотоод эрчмийг биеийн байрлал, дохио зангаа, эзлэхүүн, хэмнэлээр илэрхийлсэн олон талт арга барил ажиглагдана.

Мөн монгол ахуй, уламжлалт соёлын онцлогийг харуулсан дүр дүрслэл үзэсгэлэнгийн чухал хэсгийг бүрдүүлж буй юм. Тухайлбал, Н.Жамбаагийн “Айраг”, С.Дамдинжавын “Аавын малгай” зэрэг бүтээлд нүүдэлчдийн ахуй, зан заншлыг ахуйн эд өлгийн зүйлсийн нарийн дүрслэлтэй хослуулан илэрхийлсэн байх бол Л.Дашдэлэгийн “Түрлэг”, Т.Энхтайваны “Бөө” зэрэг бүтээл уламжлалт дүрслэлийн хүрээнээс тэлж хэлбэр, гадаргуу, орон зайн харилцан хамаарлыг илүү чөлөөтэй эрэлхийлсэн баялаг шийдлүүдийг ашиглажээ.

Хүрэл, гипс, зэс хөөмөл, гууль, цаасан шуумал зэрэг олон төрлийн материал, техникээр бүтээсэн эдгээр бүтээл нь “хөдөлгөөн”-ийг биет хэлбэрээр илэрхийлэхийн зэрэгцээ сэтгэлгээний цар хүрээ, уран сайхны хязгааргүй боломжийг таниулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Үүр” хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна

29/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ

26/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ардын жүжигчин И.Одончимэг “Өвөрхангайн алдартан” боллоо

02/11/2026

Морин хуурч Б.Төгөлдөр олон улсын наадмын дэд байрт шалгарчээ

02/11/2026

Хөрөг зургийн бүтээл туурвих арга барил, үйл явцтай танилцуулах мастеркласс зохион байгууллаа

02/11/2026

Үе үеийн уран бүтээлчид “Эгшгэн цацал”-аа өргөлөө

02/11/2026

Бүсгүйчүүд морь унах ур чадвараараа өрсөлдлөө

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.