Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гоо сайхны хатан хаан Моника Спирийг хөнөөсөн хэрэгтнүүдэд ял оноожээ
Нийгэм

Гоо сайхны хатан хаан Моника Спирийг хөнөөсөн хэрэгтнүүдэд ял оноожээ

Урлаг Урлаг26/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15504b4f7e9f0366original4225743202014-09-26-09-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Венесуэлийн гоо сайнхы хатан хаан гэгддэг Моника Спир энэ оны нэгдүгээр сарын 08-ны өдөр дээ­рэмч­­дийн халдлагад өртөж нас бар­сан билээ. Тэр хэргээс хойш най­ман сарын дараа тус улсын шүүх Моника Спирийг хөнөөсөн гур­ван гэмт хэрэгтэнд  ял оноожээ. 

Мөр­дөн байцаагчдын хэлж байгаагаар Ва­лен­сиагаас Пуэрто-Кабельо хүр­тэлх замаар явж буй тээврийн хэ­рэгслүүдийг дээрэмддэг томоохон бү­лэглэлийн гурван залуу тус хэр­гийг үйлджээ. Шүүх эдгээр гурван дээ­рэмчдэд чанга дэглэмтэй хорих ангид 24-26 жил хорих ял оноосон байна. Моника Спир тэр үед Америкт амьдардаг байсан бөгөөд нөхөр охин хоёртойгоо амрахаар нутагтаа ирж, Мерида хотоос нийслэл Каракас хотыг чиглэн явж байхад нь гэмт этгээдүүд  зам дээр хурц иртэй зүйл тавьж, машиных нь дугуйг хагалж, дараа нь  гал нээсэн байна. Улмаар Спир нөхрийн хамт газар дээрээ нас барж, тэдний охин Маяа хөлөндөө сумны шарх аван эмнэлэгт хүргэгдэж байжээ.

2004 оны Венесуэлийн миссээр өргөмжлөгдөж, гоо сайх­ны хатан хаан хэмээн алдаршсан Моника Спирийн аллага  гэмт хэргийн эсрэг жагсаал хөдөлгөөнд иргэдийг урин дуудсанаар Засгийн газар дээрмийн бүлэглэлийн эс­рэг арга хэмжээгээ чангатгах болсон юм. Тус улс гэмт хэргийн гаралтын тоогоороо дэлхийд хоёрдугаарт жагс­даг билээ.


Эх сурвалж: www.mminfo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026
Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гвинет Пэлтроу 1999 оны “Оскар”-ын шагналын төлөөх өрсөлдөөнийг “Үнэхээр галзуу байсан” гэв

20/11/2026

80 настай Шер 120 мянган үзэгчийн өмнө Гластонберигийн фестивалийн тайзнаа тоглоно

20/11/2026

Эй Жей Маклин “Backstreet Boys” хамтлагийн гишүүдгүйгээр бие даан аялан тоглолт хийх нь амаргүй сорилт байсныг ярьжээ

20/11/2026

Тейлор Свифт 2026 оны “CMA Awards”-т 2,720 ам.долларын даашинзаар гангарав

20/11/2026

Орчин үеийн монгол зураг Милан хотноо дэлгэгдэж байна

20/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.