“Дурлалын сезон”, “Энэ бол хайр” зэрэг дуугаараа сонсогчдын танил болсон “Honeymoon” хамтлаг өнгөрсөн долдугаар сард “Зүүд” нэртэй шинэ уран бүтээлээ хүргэсэн байна.
Тус дууны онцлох зүйл нь бүрэн хэмжээний хиймэл оюун ашиглан бүтээсэн клиптэй гэдэгт оршиж байгаа бөгөөд хамтлагийнхан үүнийг Монголын анхны бүрэн AI клиптэй дуу хэмээн танилцуулжээ.
“Honeymoon” хамтлаг “Бид нэгнээ хүндэлж, хариуцлагатай байдаг тул “Honeymoon” өдий хүртэл оршиж байна” хэмээн онцолжээ.
Ийнхүү “Honeymoon” хамтлаг “Зүүд” бүтээлээрээ шинэ технологийг хөгжмийн клиптэй хослуулж, уран бүтээлдээ өөр өнгө аяс нэмсэн байна.

