Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Энтони Макки дислексийн улмаас сургуульдаа бусдад үнэлэгддэггүй байсан ч амьдралыг нь өөрчилсөн багшийнхаа тухай дурсжээ
Кино

Энтони Макки дислексийн улмаас сургуульдаа бусдад үнэлэгддэггүй байсан ч амьдралыг нь өөрчилсөн багшийнхаа тухай дурсжээ

Урлаг Урлаг02/11/2026Шинэчлэгдсэн:03/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ахмад Америк дүрээрээ дэлхийд танигдсан жүжигчин Энтони Макки өсвөр насандаа дислекси буюу унших, бичих чадварт нөлөөлдөг суралцахуйн онцлогийн улмаас сургуульдаа бусад сурагч, багш нарын зүгээс найдваргүй нэгэн мэт үнэлэгддэг байснаа ярьжээ. Харин есдүгээр ангид нь хичээл зааж байсан нэгэн багш түүнийг Уильям Шекспирийн бүтээлүүдтэй танилцуулж, амьдралынх нь замыг өөрчилсөн байна.

Макки энэ тухайгаа “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Би дислекситэй гэдгээ өөрөө ч мэддэггүй байсан. Үүнээс болж олон сурагч, багш намайг аль хэдийн найдваргүй гэж үздэг байлаа” хэмээн ярьсан байна. Түүний хэлснээр, есдүгээр ангийн нэгэн багш нь уншиж, ойлгоход хүндрэлтэй байсан ч түүнд цаг гарган тусалж, Норвегийн жүжгийн зохиолч Хенрик Ибсен, Оросын зохиолч Антон Чехов болон Шекспирийн бүтээлүүдийг хамтдаа судалдаг байжээ. “Тэр багш надад Уильям Шекспирийг танилцуулсан. Бичсэн зүйлийг уншиж, ойлгох надад хэчнээн хэцүү байсан ч тэр тэвчээртэйгээр тусалж, хамтдаа олон бүтээл уншсан. Тэр хүн өнөөдрийг хүртэл миний найз хэвээрээ байгаа” хэмээн Макки дурсжээ.

Өдгөө 48 настай жүжигчин 2027 оны хавар Бродвейн тайзнаа Уильям Шекспирийн “Макбет” жүжгийн гол дүрд тоглохоор болжээ. Макки 2003 онд “Ma Rainey’s Black Bottom” жүжгээр Бродвейд анх тоглож, 2010 онд “A Behanding in Spokane” жүжигт хамгийн сүүлд оролцсон байна. Тэрбээр 35 жилийн өмнө өсвөр насандаа Шекспирийн бүтээлтэй танилцаж байсан бол өдгөө Бродвейн тайзнаа түүний жүжгийн гол дүрийг бүтээх гэж буйдаа талархаж байгаагаа илэрхийлжээ. “35 жилийн дараа Бродвейн тайзан дээр Шекспирийн жүжигт тоглох боломж олдсоныг мэдэрч буй сэтгэл хөдлөл, талархал, амжилтыг үгээр илэрхийлэх аргагүй” хэмээн тэрбээр ярьсан байна.

Түүнчлэн Макки удахгүй “Exoplanet” нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт аудио бүтээлд дуу оруулна. Энэхүү бүтээлд Ариана Дебоз, Жон Легуизамо нар түүнтэй хамтран ажилласан бөгөөд арваннэгдүгээр сарын 5-нд “Audible” платформоор нээлтээ хийх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгэсэнгүй

02/11/2026
Кино Урлаг

Дастин Хоффман “The Graduate” киноны зураг авалтыг амьдралынхаа хамгийн таагүй дурсамжуудын нэг гэжээ

02/11/2026
Кино Урлаг

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгэсэнгүй

02/11/2026

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

02/11/2026

Энтони Макки дислексийн улмаас сургуульдаа бусдад үнэлэгддэггүй байсан ч амьдралыг нь өөрчилсөн багшийнхаа тухай дурсжээ

02/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны зураг авалтыг амьдралынхаа хамгийн таагүй дурсамжуудын нэг гэжээ

02/11/2026

ФОТО: Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтад Halloween тэмдэглэжээ

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.