Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ
Оддын амьдрал

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

Урлаг Урлаг02/11/2026Шинэчлэгдсэн:03/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн рок дуучин, хөгжимчин Ленни Кравиц Флорида мужид есөн хүний амь нас хохирсон “Learjet 60” онгоцны осолд өртсөн гэх мэдээллийг түүний хэвлэлийн төлөөлөгч няцаалаа. Тэрбээр цахим орчинд тархсан уг мэдээллийг “худал бөгөөд үндэслэлгүй” хэмээн мэдэгджээ.

Тус онгоц 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд Техас мужийн Остин хотоос Багамын арлуудыг зорин ниссэн боловч Флорида мужийн Палм-Бич орчмын суурьшлын бүсэд осолдсон байна. Онгоцонд зорчиж явсан есөн хүн бүгд амь үрэгджээ. Ослын шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж байгаа аж.

Кравиц осолдсон онгоцонд байсан гэх цуурхал цахим сүлжээнд тархсан нисгэгчийн тухай мэдээллээс үүдэлтэй байна. Тодруулбал, Эмили Шелтон гэх нисгэгч өмнө нь Кравицыг Техасын Остин хотоос Багамын арлууд руу нисгэх гэж буйгаа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн гэх зураг дэлгэрчээ. Үүний дараа зарим хэрэглэгч түүнийг осолдсон онгоцны нисгэгч, харин Кравицыг зорчигчдын нэг байсан хэмээн таамагласан байна.

Гэвч Шелтон өөрөө осолдсон нислэгийн нисгэгч байгаагүй гэдгээ мэдэгдэж, худал мэдээлэл тараахгүй байхыг олон нийтээс хүсжээ. Тэрбээр мөн ослоор амиа алдсан хүмүүс болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Харин Кравицын хэвлэлийн төлөөлөгч Карлин Донован дуучин уг онгоцонд байгаагүйг баталж, цуурхлыг эрс няцаасан байна.

Одоогоор ослын шалтгааныг АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл (NTSB) шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ардын жүжигчин И.Одончимэг “Өвөрхангайн алдартан” боллоо

02/11/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лоуренс үс арчилгааны “Mes” брэндийг үүсгэн байгууллаа

31/10/2026
Оддын амьдрал Урлаг

Квентин Тарантино нас ахих тусам өөрийгөө “бичгийн хүн” гэж үзэх болжээ

31/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгэсэнгүй

02/11/2026

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

02/11/2026

Энтони Макки дислексийн улмаас сургуульдаа бусдад үнэлэгддэггүй байсан ч амьдралыг нь өөрчилсөн багшийнхаа тухай дурсжээ

02/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны зураг авалтыг амьдралынхаа хамгийн таагүй дурсамжуудын нэг гэжээ

02/11/2026

ФОТО: Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтад Halloween тэмдэглэжээ

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.