Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна
Нийгэм

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

Урлаг Урлаг18/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орхон аймгийн Нийтийн номын сан үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой өчигдөр /2026.09.07/ тохиолоо.

Эрдэнэт хотын ууган соёлын байгууллагуудын нэг тус номын сан нь хагас зуун жилийн хугацаанд иргэдийг номтой нөхөрлүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж иржээ.

Өдгөө 35 мянга гаруй ном, хэвлэлийн бүтээл бүхий сан хөмрөгтэй бөгөөд жилд дунджаар 60 мянга гаруй иргэнд үйлчилдэг байна.

2024 онд орон нутгийн төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан “Номын өргөө” цогцолборыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр номын сангийн үйлчилгээний орчин, иргэдэд хүрэх боломж нэмэгдсэн байна.

Номын сангийн 50 жилийн ойд зориулсан баярын жагсаал өчигдөр болж, А.Амарын талбайд номын үзэсгэлэн дэлгэлээ. Үзэсгэлэнд номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй бүтээлүүдээс танилцуулж, иргэдэд номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээг сурталчилж байна. Мөн соёл, урлагийн байгууллагын ажилтан, алба хаагчдын дунд спортын тэмцээн зохион байгуулж, үе үеийн номын санчдад хүндэтгэл илэрхийллээ.

Цаашид номын сан нь орчин үеийн “Номын өргөө”-ний боломжийг ашиглан хүүхэд, залуучуудын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, иргэдэд номын сангийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026

Архангай аймгийн Буган хөшөөний судалгаа 1960-аад оноос эхэлжээ

18/09/2026

Гэри Олдман “Slow Horses” цувралын наймдугаар улиралд дахин тоглоно

17/09/2026

Мадонна 23 жилийн дараа MTV VMA-ын тайзнаа эргэн ирж, 2026 оны шоуг нээнэ

17/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.