Монголын рок хөгжмийн “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг угтан Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх томоохон уран бүтээлийн төслийг хэрэгжүүлэх гэж буй.
Тодруулбал, Монголд анх удаа олон улсын жишиг, дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний “Норсон зүрх” мюзиклийг үзэгчдэд хүргэх гэж байна.
Цаашид уг бүтээлийг Англи, Баруун Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад тоглуулах урт хугацааны зорилттой аж.
Төслийн Монгол баг:
- Төслийн санаачлагч: Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг
- Ерөнхий продюсер: Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр (Төрийн соёрхолт “Хурд” хамтлагийн гитарчин)
- Продюсер: Ж.Өнөрмаа (ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч, продюсер)
- Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул (“Хурд” хамтлаг)
- Ерөнхий найруулагч: Б.Даваасүрэн (“Про” театрын найруулагч, жүжигчин)
- Уран сайхны удирдаач: Б.Анхбаатар (“Про” театрын найруулагч, жүжигчин)
- Хөгжмийн найруулагч: Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат
- Зохиолч: Х.Чойдогжамц
- Зөвлөх: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар

