Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтаны нэрэмжит Баян-Өлгий аймгийн төв номын сангаас 40 дэх удаагийн намрын “Номын баяр”, “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан уншигчдын уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан ахлах арга зүйч, хэл шинжлэлийн доктор (Ph.D) С.Гаура оролцож, “Эх хэлний дархлаа” сэдвээр мэдээлэл өглөө.
Тэрбээр уулзалтад оролцсон сурагч, залууст монгол хэл, бичгээ зөв сайн сурах, монгол бичгээ өвлөн уламжлахын ач холбогдлыг тайлбарлаж, монгол бичгийн онцлог болон богино хугацаанд суралцахад дөхөмтэй аргуудын талаар зөвлөгөө өгчээ. Мөн оролцогчдын сонирхсон асуултад хариулж, харилцан ярилцсан байна.
Мөн монгол хэл, бичгээ сайжруулахад сурах бичиг, толь бичиг ашиглах, ном товхимол уншиж үгийн сангаа нэмэгдүүлэх, орчин үеийн техник, технологийг хэл сурахад ашиглах боломжийн талаар зөвлөжээ.
Уулзалтад оролцсон сурагчид монгол хэл, бичгийн элсэлтийн шалгалтад хэрхэн бэлдэх, монгол бичгийн өнөөгийн хэрэглээ зэрэг сонирхсон асуултаа доктор С.Гаурад тавьж хариулт авлаа.


