Жүжигчин Марго Робби бизнесийн шинэ баримт бичгүүдэд нөхөр Том Акерлигийн овгийг авч, нэрээ Марго Элиз Акерли хэмээн бүртгүүлсэн нь олны анхаарлыг татжээ.
“People”-ийн мэдээлснээр өдгөө 36 настай жүжигчний нэр Их Британийн “Companies House”-д бүртгэгдсэн шинэ баримт бичгүүдэд Margot Elise Ackerley гэж бичигдсэн байна. Өмнө нь тэрбээр бизнесийн бүртгэлдээ төрсөн нэр болох Марго Элиз Роббиг ашигладаг байжээ.
Гэхдээ Робби кино урлаг дахь мэргэжлийн нэрээ өөрчилсөн гэсэн үг биш юм. Тэрбээр уран бүтээлдээ Марго Робби нэрээ үргэлжлүүлэн ашиглаж байгаа бөгөөд сүүлийн төслүүдийн титрт ч энэ нэрээрээ бичигджээ.
Марго Робби, Том Акерли нар 2013 онд онд танилцаж, 2016 оны арванхоёрдугаар сард Австралийн Байрон-Бэйд хувийн ёслолоор гэрлэсэн бөгөөд өдгөө нэг хүүтэй.

