Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Улаанбаатар олон улсын наадмыг “Хүдэн” уран сайхны кино нээнэ
Нийгэм

Улаанбаатар олон улсын наадмыг “Хүдэн” уран сайхны кино нээнэ

Урлаг Урлаг06/10/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1cee4hs7tjng1efdkhr6c2cesu_l1571029122014-10-06-09-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  "Улаанбаатар" олон улсын кино наадмын зохион байгуулагчид энэ жилээс Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран “Монгол кино хөтөлбөр”-ийг зохион байгуулж байгаа билээ. Энэ нь тус наадмын нэгэн онцлог бөгөөд 2013-2014 онд бүтээгдсэн найруулагч И.Нямгаваагийн "Хязгааргүй", залуу найруулагч М.Ивээлийн "Цэн Тогоруу" зэрэг бүтээлийг олон нийтэд үзүүлэхээр болсон юм.

Мөн 2014 онд бүтээгдсэн бөгөөд нээлтээ хийгээгүй кино бүтээлээс сонгон уг наадмын нээлтийн киногоор залуу найруулагч Л.Таванбаярын "Хүдэн" уран сайхны киног сонгогдож, энэ сарын 8-нд “Тэнгис” кино театрт Улаанбаатар олон улсын наадмыг нээн дэлхийн нээлтээ хийх товоо зарлалаа.

“Жаалхүү фильм”, “Хишигтэн” нэгдлийн хамтын бүтээл болох тус кинонд хүмүүний амьдралын цөөхөн ч болов хором мөч бүхэн үнэ цэнэтэй, утга учиртай, дахин хэзээ ч давтагдашгүй бөгөөд гаргасан алдаа эндэгдэл бүхэн тань хэзээ нэгэн цагт эргээд таны амьдралд арилашгүй хар толбо үлдээдэг юм гэсэн санааг өгүүлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026
Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Улаанбаатар” олон улсын кино наадам И.Нямгаваагийн “Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ” уран сайхны киног онцолж

19/09/2026

Баян-Өлгий аймагт “Эх хэлний дархлаа” сэдвээр уншигчдын уулзалт боллоо

19/09/2026

Ке Хюи Куан “Never Say Die” нэртэй дурсамж номоо гаргалаа

18/09/2026

Хоён “Hope” киног “мөрөөдлийн төсөл” хэмээн онцолжээ

18/09/2026

Ejae-г “Le Sserafim”-ийг шүүмжилсэн гэх яриа дэгдэв

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.