Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дакота Жонсон, Machine Gun Kelly нар улам дотносож байгаа гэх мэдээлэл гарлаа
Оддын амьдрал

Дакота Жонсон, Machine Gun Kelly нар улам дотносож байгаа гэх мэдээлэл гарлаа

Урлаг Урлаг01/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Дакота Жонсон болон дуучин Machine Gun Kelly нарын харилцаа сүүлийн үед улам ойртож байгаа гэх мэдээлэл Холливудын хэвлэлүүдээр гарч байна.

Тэд өмнө нь танил байсан ч Тейлор Свифт, Трэвис Келси нарын долдугаар сарын хуримын үеэр илүү дотноссон гэх мэдээллийг ойрын эх сурвалжууд өгчээ. Үүний дараа тэд байнга харилцаж, хэдэн сарын турш харилцаагаа олны анхаарлаас хол байлгасан байна.

Есдүгээр сарын 12-нд Жонсон, MGK нар Нью-Йорк хотод хамт харагдсанаар тэдний талаарх болзооны цуурхал эрчимжсэн юм. Мөн есдүгээр сарын 22-нд Миланы загварын долоо хоногийн “Vogue World” арга хэмжээнд MGK тайзан дээр алхах үед Жонсон үзэгчдийн дунд байжээ.

Есдүгээр сарын 29-нд “Elle”-д ярьсан эх сурвалжийн мэдээлснээр Дакота Жонсон харилцааг эхлүүлэхэд эхний алхмыг хийсэн бөгөөд хоёр биедээ их татагдсан ч одоогоор харилцаандаа албан ёсны нэр өгөөгүй, “юу болохыг харж байгаа” аж.

Гэхдээ Дакота Жонсон өөрөө тэднийг үерхэж байгаа гэдгийг батлаагүй байна. Тэрбээр саяхан “Vogue”-ийн подкастад хувийн амьдралынх нь талаар гардаг цуурхлыг байнга залруулах сонирхолгүй гэдгээ хэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин, жүжигчин IU Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагнал хүртлээ

18/11/2026
Оддын амьдрал Урлаг

Комедиан М.Баяржаргал Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт Хайнаньд гэр бүлээрээ аялах эрх бэлэглэнэ гэв

16/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026

Дуучин, жүжигчин IU Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагнал хүртлээ

18/11/2026

Жисү 2027 оны “Coachella” наадамд анх удаа соло уран бүтээлчээр оролцоно

18/11/2026

Женни “Грэмми”-ийн хоёр номинацид нэр дэвшлээ

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.