Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэрэндуламын Сэвжидийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд Үндэсний урлагийн их театраас Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдааныг бүжгийн найруулагч, дэглээчдийн дунд зохион байгууллаа.
Энэхүү уралдаан нь Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон үндэсний урлаг, тэр дундаа бүжгийн урлагийг дэлхий дахинд таниулах, судлан хөгжүүлэхээс гадна Улсын төв, орон нутгуудын театр, чуулгуудын урын санг шинэ бүтээлээр баяжуулах, бүжигчид, бүжиг дэглээчдийн ур чадварыг дээшлүүлэх, орчин цагийн монгол бүжгийн урлагт шинээр бүжиг дэглээчдийг төрүүлэн гаргах зорилготой.
“Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдааны гранпри шагналыг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хүртжээ.
Тус театрын уран бүтээлчид мөн уралдаанаас гоцлол эрэгтэй бүжигчний төрөлд нэг, хоёрдугаар байр, гоцлол эмэгтэй бүжигчний төрөлл гуравдугаар байр, хоёрол бүжгийн төрөлд нэг, гуравдугаар байр, гурвал бүжгийн төрөлд хоёрдугаар байр, цөөхүүл бүжгийн төрөлд хоёрдугаар байр, хамтлаг бүжгийн төрөлд нэгдүгээр байр, дэглээчийн төрөлд хоёр, гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.


