Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хүдэн” өнөөдөр нээлтээ хийнэ
Нийгэм

“Хүдэн” өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг09/10/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1412825300_db19f36d646bd15fbig1981448632014-10-09-11-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Кино зохиолч, найруулагч Л.Таванбаярын анхны бие даасан уран бүтээл болох "ХҮДЭН” МУСК өнөөдөр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно. Тэрээр энэхүү кино зохиолоо өөрийн "ХҮДЭН” романаас сэдэвлэн бичсэн байна. Мөн уг бүтээл нь жил бүр уламжлал болон зохиогдож буй "УЛААНБААТАР” хоёрдугаар кино наадмын нээлтийн киногоор шалгараад байгаа юм.

 Тус наадам 2014 оны 10-р сарын 08-12-ны хооронд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдах ажээ. Харин "Хүдэн” кино 2014 оны 10-р сарын 09-нөөс кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх юм байна. Киноны Ерөнхий найруулагчаар Л.Таванбаяр ажилласан бол Ерөнхий продюсероор Ц.Шинэдорж, Ерөнхий зураглаачаар Г.Цэдэнчимэд, Ерөнхий зураачаар Т.Мөнхсарнай нар тус тус ажиллажээ. Мөн гол дүрүүдэд МУСТА Ч.Болд, МУСТА Н.Төмөрбат, МУСТА А.Цэгмэд, МУСТА Н.Ялалт залуу жүжигчин Б.Алтжин, Э.Эмүжин, Б.Пүрэвбат нар тоглосон байна. "ЖААЛХҮҮ ФИЛЬМ”, "ХИШИГТЭН” нэгдлийн хамтын бүтээл болох тус кинонд хүмүүний амьдралын цөөхөн ч болов хором мөч бүхэн үнэ цэнэтэй, утга учиртай, дахин хэзээ ч давтагдашгүй бөгөөд гаргасан алдаа эндэгдэл бүхэн тань хэзээ нэгэн цагт эргээд таны амьдралд арилашгүй хар толбо үлдээдэг юм гэсэн санааг өгүүлжээ. Мөн тус киноны дууг залуусын сонсох дуртай CLICK CLICK BOOM хамтлагийн гишүүн рэпер КА, Зөгий нар хамтран дуулсан байна. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

22/05/2026

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.