Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Б.Одончимэг: Энд нэг хүний тухай биш, зуугаад уран бүтээлчдийн хамтын хөдөлмөр цаана нь яригдаж байгаа
Театр

Б.Одончимэг: Энд нэг хүний тухай биш, зуугаад уран бүтээлчдийн хамтын хөдөлмөр цаана нь яригдаж байгаа

Урлаг Урлаг06/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Херо” энтертайнментийн үүсгэн байгуулагч, найруулагч Б.Баатарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг Монгол Улсын хилээр гарахыг шүүхээс хязгаарласан байсан бол өчигдөр /2026.10.05/-өөс 30 хоног саатуулан хориод буй.

Эл үйл явдалтай зэрэгцэн жүжигчин Б.Одончимэг цахим хуудсандаа дараах нийтлэлийг нийтэлжээ.

“Би уран бүтээлч хүн. Театрт би хайртай. Урлаг, улс төр хоёр тусдаа ойлголт.

Анх “Монгол хаан” жүжигт Цэцэр их хатны дүрд тоглох санал ирэхэд эмэгтэй уран бүтээлчийн хувьд хэн ч хүсэх л дүр. Улсын драмын эрдмийн театрт 13 жил ажиллах хугацаандаа л “Тамгагүй дүр” жүжигт олны хэсэгт тасралтгүй гардаг байлаа. Урдаас мундаг жүжигчдээ харж, бахархаж, үгийг нь дагаж хэлдэг байлаа.

Энэ төсөлд ороод, нэгэн эд эс нь болоод жил гарангийн хугацаанд “Монгол хаан” жүжигт маань Монгол улсынхаа олон сайхан уран бүтээлчтэй хамтарч Азийн топ 5-д багтддаг Японы театр болон Оросын Марийнский театр гэх мэт гайхалтай театруудын тайзан дээр гарах боломж, үнэхээр гайхалтай огшмоор санагдсан.

Ямар ч хэлтэй, ямар ч орны үзэгчид үзээд догдолж, уйлж, бахархаж үзэж байгааг мэдрэх нь Монгол улсын маань том сурталчилгаа болж байгаа нь өөрөө бахархмаар огшмоор санагддаг.

Энд нэг хүний тухай биш зуугаад уран бүтээлчдийн хамтын их хөдөлмөр цаана нь яригдаж байгаа билээ.

Миний хувь уран бүтээлчийн бодол “Монгол хаан” жүжиг маань өшөө олон оронд очиж, өшөө олон театрын тайзан дээр тоглогдоосой гэж хүсдэг.

Одоо бидний аялал улам холыг харж, цааш үргэлжилж, ямар ч орны хүсээд тэр болгонд боломжгүй гэх хязгаарыг давж, агуу Бродвейн тайзнаа тоглохоор албан ёсоор сонгогдоод байгаа билээ. Энэ бол Монгол улсын нэр дэлхийн тайзнаа түүх болон үлдэх маш том боломж юм” гэжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Ардын жүжигчин Ж.Лхамхүү нийслэлийн “Хангарди” одонгоор шагнуулжээ

27/11/2026
Театр Урлаг

Улсын хүүхэд залуучуудын театрын түүхэн 75 жилийн ой тохиож байна

27/11/2026
Кино Урлаг

Жүжигчин У.Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ

26/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт, Анжелина Жоли нар олон жил үргэлжилсэн маргаанаа эцэслэжээ

27/11/2026

Жерар Депардье 2018 онд үйлдсэн гэх хүчингийн хэргийн шүүх хурлаар орохоор болжээ

27/11/2026

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026

“Ramayana” киноны хэлний апп “CineDubs” 42 орны 100 мянга гаруй үзэгчдэд хүрчээ

27/11/2026

Барби хүүхэлдэйн 67 жилийн түүхийг харуулах үзэсгэлэнг Австралид дэлгэнэ

27/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.