Уншигч та хөхний бүжиг гэж сонссон уу. Загвар өмсөгч Сара Экс цээж, гараа огт хөдөлгөхгүйгээр зөвхөн хөхөөрөө бүжиглэж буй бичлэгээ Youtube сайтад өнгөрөгч ням гарагт тавьжээ. Түүнчлэн тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа “Миний хөх хиймэл. Гэхдээ энэ бичлэг бодитой шүү. Би хөхөндөө хийлгэсэн суулгацаа хөдөлгөж, хөхнийхөө булчинг чангалж байна” гэж бичсэн байна. Сара Эксийг хүмүүс биеэ бүрхсэн шивээстэй модель гэдгээр нь анддаггүй билээ. Түүний гайхалтай авьяасыг TMZ сайт онцолж байна. Тэрбээр энэ удаа Моцартын “Eine Kleine Nachtmusik” гэх тансаг аялгуунд хөхөөрөө бүжиглэжээ.
Б.Даваа