Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Үлээвэр найрал хөгжмүүдийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Уртын дуу

Үлээвэр найрал хөгжмүүдийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Урлаг Урлаг23/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e650e8ad401f7e37original5835655712014-10-23-10-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Нийслэлийн 375, Монгол оронд Европын сонгодог үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан цэргийн үлээвэр найрал хөгжмүүдийн ур чадварыг дээшлүүлэх, нийслэл хотын иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд Монголын болон гадаадын хөгжмийн урлагийг сурталчилах, цаашид нийслэл, дүүрэг, хороодод зохиогдох соёл, спорт, олон нийтийн арга хэмжээнүүдэд цэргийн хөгжмүүдийг өргөн цар хүрээтэй оролцуулж байх зорилгоор Улаанбаатар хо­тын цэргийн хүрээний анги, байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын  үлээвэр найрал хөгжмүүдийн дунд үлээвэр хөгжмийн уралдааныг энэ сарын 15-19-ний өдрүүдэд хоёр үе шаттай зохион байгуулж явууллаа. 

Уралдааныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Монголын үлээвэр хөгжимчдийн холбоо хамтран зохион байгууллаа. Тэмцээний гол үр дүн нь үлээвэр хөгжмүүдийн ур чадварыг дээшлүүлэх, хөг­жүү­лэх бие биенээсээ харилцан туршлага со­лилцох, хамтран ажиллахад оршиж байлаа.

Удирдамжийн дагуу уралдааныг концертын хөтөлбөр, хөдөлгөөнт үзүүлбэрийн төрлүүдээр зохион байгуулж, нийлбэр дүнгээр Хилийн цэргийн 0151 дүгээр анги тэргүүн байр, Зэвсэгт хүчний 032 дугаар анги дэд байр, Хилийн цэргийн 0243 дугаар анги гутгаар байр, Онцгой байдлын ерөнхий газрын үлээвэр хөгжим тусгай байрт тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.  Тэмцээнийг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулж байх нь үр   дүнтэй арга хэмжээ болно гэж зохион байгуулагчид үзсэн. Уралдаанд амжилттай оролцсон үлээвэр найрал хөгжмийн хамтлагуудын шагналыг Нийслэлийн 375 жилийн ойн арга хэмжээний үеэр буюу энэ сарын 29-ний өдөр Эзэн Богд Чингис хааны талбай дээр гардуулна.

Э.Мөнх

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.