Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Монголын сайхан бичигтэн-2014” улсын 18-р уралдааны болзол
Уртын дуу

“Монголын сайхан бичигтэн-2014” улсын 18-р уралдааны болзол

Урлаг Урлаг23/10/2014Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0f3a7888f08fdfa3big1073099572014-10-23-14-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины газраас “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уралдааны зорилго:
Монгол эх орныхоо өнцөг булан бүрээс шилдэг сайхан бичигтнүүдийг тодруулж, нийтэд алдаршуулах, тэдний бичлэгийн дадал туршлага, авьяас чадварыг олонд таниулан сурталчлах нь уралдааны зорилго юм.

Ангилал:
1.1-11-р ангийнсурагчид:  a) 1-7–р анги, б) 8-11-р анги
2.Монгол хэл бичгийн мэргэжлийн багш нар
3.Насанд хүрэгчид /Үүнд оюутан болон төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс хамаарна/.
 4.Энэ хичээлийн жилд 12-р анги төгсөх сурагчид
5. Уран бичлэгийн ангилал
 6.Бичвэрийн бус бүтээл

Уралдааны сэдэв:
1-7-р ангийн сурагчид: Дурын сэдвээр алдаа мадаггүй, хичээнгүй цэвэрхэн хуулан бичсэн, бичгийн А4 цаасны нэг нүүрээс илүүгүй хэмжээний гар бичмэлээр оролцоно. Энэ ангиллын хувьд бичлэгийн хэв зурлагыг онцлон харгалзана. Мөн зөв бичих дүрмийн алдаа мадаггүй байвал зохино. Уралдаанд илгээх бичвэрийнхээ төгсгөлд нэр, хаяг, утасны дугаараа тодорхой бичсэн байх.

8-11-р ангийн сурагчид: “Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос”, “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Амжилтын нууц бол уйгагүй оролдлого” гэсэн сэдвээс сонгож 100-120 үгтэй эх найруулан бичиж оролцоно. Ахлах ангийнхны бичвэрийг бичгийн хэв зурлага, зөв бичих, найруулах ёсны алдаа мадагтай эсэх, мөн дурдсан сэдвийн дагуу оновчтой, товч тодорхой, үнэн зөв найруулан бичсэн байдлыг харгалзан шалгаруулна.  

Уран бичлэгийн ангилал: Улсын уралдаанд 2012 оноос эхлэн шинэ тутам буй болгосон тус ангилалд оролцогчид “Байгаль эх мөнхийн рашаан”, “Эх нутгийн ариун ус”, “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн хэлцээс сонгон бийрийн тигээр урлан бичиж оролцоно. Үүнд, сонгосон хэлцийн хээ холбоо үгийг онцолж, тод томруун бичиж болно. Энэхүү шинэ ангилалд нас, мэргэжил харгалзахгүй оролцох боломжтой бөгөөд хамгийн гол нь өгсөн үгийг бичихдээ монгол бичгийн каллиграфын онцлогийг уран сэтгэмжтэй хослуулсан байдлыг харгалзан шалгаруулна. Уран бичлэг нь зөвхөн 2014 оны шинэ бүтээл байх бөгөөд оролцогчид гурав хүртэл хувилбар бүтээлээ ирүүлэх боломжтой.   

Насанд хүрэгчдийн сэдэв: “Монгол бичиг-Монгол хүн”, “Халх голын ялалтын 75 жилийн ой” гэсэн сэдвийн аль нэгээр алдаа мадаггүй, цэвэр хичээнгүй бичсэн, найруулга зүйн шаардлага хангасан 150-180 үгтэй зохион бичлэг бичиж оролцоно.
Монгол бичгийн мэргэжлийн багш нар:  “Монгол хэлний тухай шинэ хуулийн төсөлд тусгах багш миний санал бодол” гэсэн сэдвээр найруулан бичиж оролцоно. Зөв бичих зүй, найруулга зүйн ямар ч алдаа мадаггүй,  эх хэлнийхээ уран яруу илтгэх өгүүлэхүйн онцлогийг сайтар гаргасан, гараар бичих ур дүй, мэргэжлийн онцлогийг харуулсан,  оноосон сэдвийн агуулгыг сайтар гаргасан байвал зохино.

12 дугаар ангийн сурагчид: “Нэрт эрдэмтэн Т.Дашцэдэн багшийн монгол бичгийн үйлс”, “Монголын уран зохиол өсвөр үеийнхний хүмүүжилд нөлөөлөх нь” гэсэн сэдвийн аль нэгийг сонгон 300-аас илүүгүй үгтэй эх зохион бичиж өрсөлдөнө. Эх бичвэрийн үндсэн шаардлага нь хичээнгүй сайхан тиг зурлагатай байхаас гадна зөв бичих зүйн ямар ч алдаагүй, заасан сэдвийн агуулгад яв цав нийцсэн байвал зохино.
12 дугаар ангийн сурагчдын бичлэгийг хоёр үе шаттай шалгаруулна.

Эхний шат: Уралдааны комисс хамгийн шилдэг гэсэн 10 бичлэгийг тодруулна. Шилэгдсэн 10 бичлэгтэй комиссын төлөөлөгч биечлэн танилцаж, өөрөө бичсэн эсэхийг магадлан тогтоосны эцэст хамгийн сайн дөрвөн бичлэгийг шалгаруулна.  Үлдсэн зургаан бичлэгээс дахин шүүн нягталж, хамгийн сайн хоёр бичлэгийг улсын уралдааны гуравдугаар байр эзлүүлнэ.

Хоёрдугаар шат: Шилдэгт шалгарсан дөрвөн бичлэгийн эзнийг урьдчилан зарлаж товлосон өдөр сонины газарт нэгэн зэрэг ирүүлэн уралдааны комисс тусгайлан боловсруулж битүүмжилсэн даалгаврыг задалж сурагчдаар бичүүлж өрсөлдүүлэх журмаар, чухам хэн нь уралдааны тэргүүн байр эзлэхийг шийдвэрлэнэ. Энэ нь уралдаанд тэргүүлэгчийг шударгаар тодруулах хэлбэр болно. Хэрэв шилдэг дөрөвт шалгарсан бичлэгийн эзэд зарласан хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол гуравдугаар байрын эздээс урагш дэвшүүлэн өрсөлдүүлэх зарчим баримтална.

Хоёрдугаар шатны шалгаруулалт явуулах товыг тус ангиллынхны бичлэгийг хүлээн авч дууссаны дараа “Хүмүүн бичиг” сонинд зарлана. Уралдааны тэргүүн байрт шалгарсан дөрвөн сурагчийн сурлагын үнэлгээ нь заавал “в”-ээс доошгүй байх журамтай тул 9-өөс дээш ангидаа “в”-ээс дээш үнэлгээтэй суралцаагүй сурагчид эл ангилалд шалгарах боломжгүй юм.

Монгол бичгийн бичлэгийн бус төрөл: Уралдааны тогтсон уламжлал ёсоор аль ч төрөлд оролцогчид өөрсдийн авьяас чадварын дагуу цаасан дээр үйлдсэн бичлэг төдийгүй бийр бэх, муутуу, даавуу, торго, үйс, мод зэрэг бичиг номын уламжлалт аргаар бүтээсэн эвхмэл, наамал, оёмол, сийлбэр, хатгамал зэрэг төрөл бүрийн бичлэг, дүрслэг бичиг зэрэг зөвхөн 2014 оны шинэ бүтээлээрээ оролцоно.  Тэдгээрээс тогтсон хэв хэлбэрийг халсан, уламжлалыг орчин үетэй хослуулан шинэчилсэн онцгой хэлбэр агуулга бүхий хоёр шилдэг бүтээлийг шалгаруулна.

Уралдааны хугацаа: 12 дугаар ангийн сурагчид бичлэгээ  ирэх 12-р сарын 01-ний дотор, бусад ангилалд оролцогчид 12-р сарын 15-ны дотор “Хүмүүн бичиг” сонины “Монголын сайхан бичигтэн-2014” улсын уралдаанд гэсэн хаягаар ирүүлээрэй. Уралдаанд оролцсон бүх хүний нэрийг бид сониндоо нийтэлдэг. Энэ нь хэн нэгэн гэнэтийн хүн бус, нэр нь сонинд гарсан оролцогчдоос л шагналтнууд тодорно гэдгийг уншигчдадаа урьдчилан сонордуулж буй шударга зарчим юм. Заасан хугацаандаа багтсан ч оройтож ирсэн бичлэгийн эзний нэрийг оны эцсийн сонинд нийтлэх боломж хомс болдог.  Иймд бүх ангилалд оролцогчид 10-11 дүгээр сард бичлэгээ түлхүү ирүүлбэл шалгарах магадлал илүүтэй болно.  “Хүмүүн бичиг” сонины зөвлөл болон мэргэжлийн эрдэмтэн багш нар, уралдааны ерөнхий ивээн тэтгэгчдээс бүрдсэн комисс уралдааны бүтээлийг нягтлан шүүж байр эзлүүлнэ.

Уралдааны шагнал:  12 дугаар ангиас бусад ангиллын эхний гурван байрт тус бүр нэг, тусгай байрт хоёр хүртэл оролцогчийг шалгаруулна. Уралдааны “Мэргэжлийн багш нар”, “Бичвэрийн бус бүтээл” болон “Уран бичлэг”-ийнхээс бусад ангилалд:

-Нэгдүгээр байр /нэг, батламж, 200 000 төгрөг/,  
-Хоёрдугаар байр / нэг- батламж, 150 000 төгрөг,
-Гуравдугаар байр /нэг – батламж, 100 000 төгрөг/
-Тусгай байр / хоёр-батламж, 50 000 төгрөг/-өөр.
“Мэргэжлийн багш”, “Уран бичлэг” болон “Бичвэрийн бус бүтээлийн ангилал”-д тэргүүн байр эзэлсэн тус бүр нэг оролцогчийг уралдааны ивээн тэтгэгч байгууллага хилийн чанадад аялах эрхээр урамшуулна.

-Хоёрдугаар байр / нэг- батламж, 150 000 төгрөг,
-Гуравдугаар байр /нэг – батламж, 100 000 төгрөг/
-Тусгай байр / хоёр-батламж, 50 000 төгрөг/-өөр.
12 дугаар ангийн сурагчдын ангилалд гуравдугаар байр эзэлсэн хоёр сурагчийг улсын уралдааны батламж, 100 мянган төгрөгөөр шагнана.
Мөн уралдаанд идэвхтэй оролцсон хувь хүн, сургууль хамт олонд “Хүмүүн бичиг” сониныг үнэ төлбөргүй захиалах эрх олгоно.

12 дугаар ангийн сурагчдаас шалгарсан шилдэг дөрвөн бичлэгийн эздийг Засгийн Газрын 2004 оны 167-р тогтоолын дагуу 2015-2016 оны хичээлийн жилд МУИС,  МУБИС-д тус тус урилгаар элсүүлж, суралцах хугацааных нь сургалтын зардлыг сургалтын “Төрийн сан” бүрэн хариуцна. Харин эдгээр сурагчид ерөнхий шалгалтаа заавал өгч, шаардлагатай оноог авсан байх бөгөөд хэрэв өгөөгүй бол, мөн монгол хэл бичгийн судлаач буюу багш мэргэжил эзэмших сонирхолгүй бол урилгаар элсүүлэх боломжгүй юм.

Уралдааны дүн, шалгарагсдын бичлэг, материал, гэрэл зураг, танилцуулгыг “Хүмүүн бичиг” сонин 2015 оны тэргүүн дугаартаа  дэлгэрэнгүй нийтэлнэ.
Уралдааны шагнал гардуулах ёслолыг 2015 оны 01-р сарын эхний хагаст багтаан зохион байгуулна. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд урилгаар оролцож, тэргүүн байр эзлэгсдэд шагналыг нь гардуулна. Уралдааны бүтээлээр үзэсгэлэн гаргаж, хэвлэл мэдээллээр өргөн сурталчлах бөгөөд оролцогчдод бүтээлийг нь буцаан олгохгүй. Уралдааны явцыг “Хүмүүн бичиг“ сонинд цаг тухайд нь тогтмол мэдээлнэ.

“Хүмүүн бичиг” сонины зөвлөл
“Монголын сайхан бичигтэн–2014” улсын 18-р уралдааны комисс
Улсын уралдааны ерөнхий ивээн тэтгэгч:
Үндэсний шилдэг үйлдвэр “Жем интернэшнл” ХХК –ийн
“Хужирт” байгалийн эрдэст ус

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.