Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол Улс авьяас, ур чадвараар 69 улсаас хамгийн сүүлд бичигдлээ
Нийгэм

Монгол Улс авьяас, ур чадвараар 69 улсаас хамгийн сүүлд бичигдлээ

Урлаг Урлаг15/09/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2025 оны IMD Дэлхийн авьяас, ур чадварын тайланд Монгол Улс 69 улсаас хамгийн сүүлд буюу 69 дүгээрт эрэмбэлэгдлээ. Тус судалгаа нь улс орнууд авьяаслаг боловсон хүчнээ хөгжүүлж, татах, хадгалах чадвар ямар түвшинд байгааг тодорхойлоход чиглэжээ.

Энэ жил Швейцар улс дахин нэгдүгээр байраа хадгалж, Люксембург хоёрдугаарт, Исланд гуравдугаарт жагслаа. Швейцар улс уг жагсаалтыг олон жил тэргүүлж буй нь боловсролын тогтолцоо, тогтвортой бодлого, институцын чадамж өндөр байгааг илтгэж байна.

Монгол Улс гурван үндсэн ангиллын дунджаар хамгийн бага оноо авч, ” хүний нөөцийг, ур чадварыг татах” бүлэгт хамгийн сүүлд жагссан байна.

Гэвч ажиллах хүчний өсөлт, сургалтад хамрагдаж буй ажиллагсдын хувь, боловсролд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт зэрэг үзүүлэлтээр өндөр оноо авчээ.

Харин амьдралын чанар, ур чадвартай удирдлага болон чадварлаг хүний нөөцийн олдоц, эрүүл мэндийн дэд бүтэц, ажиллагсдын урам зориг зэрэг үзүүлэлт хамгийн сул үнэлэгдсэн байна.

Авьяас ур чадварын индекс нь тухайн улс орны авьяаслаг хүнийн нөөцөө хөгжүүлэх, тэднийг дэмжихэд нөөц бололцоогоо хэрхэн дайчилж байгааг илэрхийлэх бөгөөд энэ нь улс орон хоорондын шууд өрсөлдөөн бус, харин хөгжлийн түвшнийг харуулдаг үзүүлэлт юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мон-Сол төслийн Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгаатай танилцлаа

24/08/2026

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

24/08/2026

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.