БНХАУ-ын Хөх хотод “Торгоны зам-4” олон улсын уралдаант наадамд зохион байгуулагдаж, Монгол, Орос, Хятад улсын хүүхэд багачууд авьяас, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тус наадмын дууны төрөлд 17 хамтлаг, гоцлол, цөөхүүл төрөлд нийт 68 оролцогч оролцсоноос МУСТА Д.Бямбасүрэн багштай дуулах урлагийн ангийн сурагчид амжилттай оролцлоо. Наадмын хамтлаг дууны төрөлд “Уран-Аялгууу хамтлаг /том/ “Аав, ээж минь уурхайчин” дуугаар алтан медал, “Өсөх нахиа” хамтлаг /бага/ “Бага насны он жилүүд” дуугаар алтан медаль, гоцлол болон цөөхүүл дууны төрөлд ахлах насны ангилалд сурагч Баяннамсрай, Усны-Эх, Ану нар “Аз жаргалын цэцэг” бүтээлээр алтан медаль, бага насны ангилалд сурагч Түмэнбаяр, Маралгоо нар “Сурагчийн дэвтэр” дуугаар алтан медаль тус тус хүртжээ. Мөн шилдэг удирдаач багш цомын эзнээр дуулах урлагийн багш Д.Бямбасүрэн шалгарлаа.


