Жорж Оруэллийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “Амьтны ферм” метадрамын жүжиг тайзнаа амилж байна. Жүжгийн зохиолыг Т.Мөнхбулган бичиж, ерөнхий продюсероор М.Ганди,Г.Сэр-Од нар ажиллажээ. Харин жүжиг Т.Цэнд-Аюушийн найруулгаар үзэгчдэд хүрч буй бөгөөд арваннэгдүгээр сарын 29-нийг дуустал Тусгаар тогтнолын ордны тайзнаа тоглох юм.
“Амьтны ферм” жүжгийн гол дүрүүдэд Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Батцэцэг, Ц.Ганзориг, Э.Намуун, М.Төгөлдөр, Г.Бямбадорж, Н.Даваадорж, бусад дүрд М.Бат-Эрдэнэ, Э.Мөнхшүр, О.Тэргэл, Д.Хуншагай, Д.Болд-Эрдэнэ, Х.Билгүүн нар тоглож байна.
Гэрэл зураг: ARTUS Radio

