Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Д. Цэцэнбилэг : Ижилхэн…
Утга зохиол

Д. Цэцэнбилэг : Ижилхэн…

Урлаг Урлаг24/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
nuden_egch_5aea3aaa5255681642014-10-24-14-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ургаж хагдардаг цэцэгстэй бид даанч ижил
Үерлэж ширгэдэг голтой бид дэндүү адил
Угтаа бид байгалиасаа төрөөд
Унаж эцэст нь байгальдаа л уусдаг байна

Өдөлж гүйцээд шувуу тэнгэртээ дэвдэг
Өтөлж дуусаад бид хорвоогоос хальдаг
Илжирч зөөлрөөд модод хөрсөндөө шингэдэг
Итгэж дуусаад бид зүрхэндээ бөхдөг байна

Урилгагүй ирээд урилгагүй буцдаг
Уудам хорвоогийн эс нь болж
Унтаж сэрэхийн утсан дэнсэн дээр
Уруудаж өгссөөр насаа элээдэг байна

Тэмцэл ялагдлын олсон гүүрэн дээр
Тэмжцэж ядан бид савлахдаа
Тэнгэрт тулж эсвэл газарт унасаар
Түр зуурын амьдралаас хагацаж оддог байна

Бороо орж л байг
Бодлыг чинь услаад чи ухаан сууна
Зөрөг замыг далдалсан навчис
Цагаа болохоор хийсээд л явчихна

Бид усны дуслууд
Бид нэгдвэл далай болж, бид бутарвал ууршиж дэгдэнэ
Бид Модны навчис

 

Оруулсан admin on 2011-11-22 17:10:19 (967 уншсан)
 

Ургаж хагдардаг цэцэгстэй бид даанч ижил
Үерлэж ширгэдэг голтой бид дэндүү адил
Угтаа бид байгалиасаа төрөөд
Унаж эцэст нь байгальдаа л уусдаг байна
Өдөлж гүйцээд шувуу тэнгэртээ дэвдэг
Өтөлж дуусаад бид хорвоогоос хальдаг
Илжирч зөөлрөөд модод хөрсөндөө шингэдэг
Итгэж дуусаад бид зүрхэндээ бөхдөг байна
Урилгагүй ирээд урилгагүй буцдаг
Уудам хорвоогийн эс нь болж
Унтаж сэрэхийн утсан дэнсэн дээр
Уруудаж өгссөөр насаа элээдэг байна
Тэмцэл ялагдлын олсон гүүрэн дээр
Тэмжцэж ядан бид савлахдаа
Тэнгэрт тулж эсвэл газарт унасаар
Түр зуурын амьдралаас хагацаж оддог байна
Бороо орж л байг
Бодлыг чинь услаад чи ухаан сууна
Зөрөг замыг далдалсан навчис
Цагаа болохоор хийсээд л явчихна
Бид усны дуслууд
Бид нэгдвэл далай болж, бид бутарвал ууршиж дэгдэнэ
Бид Модны навчис
Бид дэлгэрвэл ой болж, бид ганцаардвал тасарч гандана

– See more at: http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=author&aut_id=125#sthash.rAdT2JPk.dpuf

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Номын баяр” есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Төв талбайд болно

10/09/2025
Утга зохиол Урлаг

IBBY Азийн бага хуралд Монголын ном хэвлэлийн төлөөлөл оролцлоо

02/09/2025
Утга зохиол Урлаг

Зохиолч Л.Жимээ “Тэнгисийн эрэг дээрх 247” шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Нацагт зориулж ном бичжээ

26/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Илон Маск дахин тэргүүллээ

10/09/2025

“Ice” киноны од Аглая Тарасова хар тамхины хэрэгт орооцолджээ

10/09/2025

Жүжигчин Колин Ферт өнөөдөр 65 нас хүрч байна

10/09/2025

“Хятадын кино өдрүүд” есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно

10/09/2025

Зураач Ц.Оргил “Юу ч зурцын бүү мэд” үзэсгэлэнгээ дэлгэнэ

10/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.