Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Б.Цолмонбаяр “Ээж минь дээ” дууг шинэчлэн клипжүүлжээ
Дуу хөгжим

Дуучин Б.Цолмонбаяр “Ээж минь дээ” дууг шинэчлэн клипжүүлжээ

Урлаг Урлаг27/10/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
eejminide8183101542014-10-27-10-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  "Ээж минь дээ" дууг найман настай балчраас эхлээд наян настай буурлууд хүртэл аялах дуртай. 1980-аад оны сүүлчээр олонд түгсэн энэ дууны шүлгийг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадорж бичиж, ая зохиогч, дуучин С.Цэрэнчимид аялгуу зохиожээ. "Ээж минь дээ" хэмээх энэ дуу ээжийн тухай дууны арвин сан хөмрөгийг баяжуулсан сайхан бүтээл болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Ингээд та бүхэндээ "Ээж минь дээ" дууны шинэхэн клипыг хүргэж байна.

Ээж минь дээ

Будантай юу буурал хорвоод нь

Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө

Буруу юу зөв хоёрыг минь

Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө

Дахилт:

Газар холоос санахад

Гаднаа бүртийж харагдах юм

Галуу шувуу ганганахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юм аа

Тоостой юу ганц л хорвоодоо

Торниулж өсгөсөн ээж минь дээ хө

Тоотой юу хэдэн насанд минь

Тоглуулж өсгөсөн ээж минь дээ хө

Дахилт:

Тун чиг холоос санахад

Тоосон дундаас торолзох юм

Тогоруу шувуу буцахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юм аа

Нартай юу шаргал хорвоодоо

Намайгаа гэсэн ээж минь дээ хө

Наргиантай юу хэдэн насанд минь

Наадуулж өсгөсөн ээж минь дээ хө

Дахилт:

Нутаг холоос санахад

Нулимсан дунд минь бүрэлзэх юм

Нуурын шувууд ганганахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юм аа

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Реппер ThunderZ “ТЭНГРИ” тоглолтдоо 50 дууг амьд хөгжимтэйгөөр сонордуулна

13/05/2026
Дуу хөгжим Урлаг

“A-sound” хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолт болоход 4 хоног үлдлээ

12/05/2026
Дуу хөгжим Урлаг

Билли Айлиш ирээдүйд зөвхөн хөгжмийн карьераар хязгаарлагдахыг хүсэхгүй байна

12/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026

Өнөөдөр “Про” театрын жүжигчин Э.Буд-Эрдэнийн төрсөн өдөр

13/05/2026

ФОТО: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл, урлагийн үдшээс

13/05/2026

Реппер ThunderZ “ТЭНГРИ” тоглолтдоо 50 дууг амьд хөгжимтэйгөөр сонордуулна

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.