Токиогийн гэрэл зургийн сар” 2022, 2023, 2024 онуудад “Тогтвортой хөгжлийн зорилт-Байгальтай зэрэгцэн оршихуй”, “Байгаль орчин” сэдвээр оролцсон Японы долоон гэрэл зурагчин, мөн “Токио гэрэл зургийн сар 2025”-д Монголоос оролцсон гэрэл зурагчид болон Монголын бусад гэрэл зурагчидтай хамтарсан үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээлээ.
Үзэсгэлэн нь “Токио гэрэл зургийн сар”-аас эхлэн, Тогтвортой хөгжлийн зорилтыг (2030 он хүртэлх тогтвортой, илүү сайхан ертөнцийг бий болгох олон улсын зорилтууд) эрхэмлэн, байгальтай зэрэгцэн оршихуй болон байгаль орчны сэдвээр тасралтгүй хийж ирсэн гэрэл зургийн үйл ажиллагааны үр дүнг харуулна.
Улс үндэстэн, бүс нутгийн тогтвортой үйл ажиллагааны үр дүнг цуглуулж, Монголын уран зургийн галерейд хамтарсан үзэсгэлэн гаргаснаар Тогтвортой хөгжлийн зорилтын ач холбогдолын тухай илүү дэлгэрэнгүй ойлголт өгөхийг зорьж байна.
Үзэсгэлэнг “Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх Соёлын солилцоо” зохион байгуулах хэлтэс, “Гамма” гэрэл зургийн агентлаг зохион байгуулж буй бөгөөд С.Цацралт, Л.Элбэгзаяа, Л.Ганзориг, Д.Октябрь, Б.Нямгэрэл, С.Бадамханд, Ш.Отгонжаргал, Г.Эрдэнэтуяа, Л.Номингэрэл, Э.Арухан, Б.Рэнцэндорж, Б.Инжнааш, Б.Бат-Оргил, Д.Занданбат, Ш.Төмөрсүх, Б.Заяажаргал, Б.Ирээдүй, Хисао Асано, Чикара Комүра, Дайсүкэ Кондо, Яасүхиро Сакүрай, Хироки Цүжи, Тацүо Хата, Ёошико Мацүмото нарын гэрэл зурагчид оролцож байна.



