Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Шивээтийн хүн чулуун хөшөөг 1981 онд илрүүлжээ
Археологи

Шивээтийн хүн чулуун хөшөөг 1981 онд илрүүлжээ

Урлаг Урлаг17/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

XIII-XIV зууны монгол хүн чулууны хэв шинжийг бүрэн илэрхийлсэн уран нарийн хийцлэлтэй “Шивээтийн хүн чулуун хөргүүд” нь Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс баруун урагш, Шивээтийн гурван овоо хэмээх намхан ухаа дээр байрладаг. Баруунаас зүүн хойш чиглэлд цуварсан эдгээр гурван хөшөө хоорондоо зайтай оршдог.

Эдгээр хүн чулуун хөшөөг 1981 онд анх илрүүлжээ. Хөшөө тус бүр чулуун байгууламжтай бөгөөд шаргал боржин, саарал гантиг зэрэг гурван төрлийн чулуугаар урласан байна.

“Шивээтийн хүн чулуун хөргүүд” нь хийцлэл, дүрслэлийн хувьд өөр өөрийн онцлогтой. Хөшөөнүүдэд ихэс дээдсийг хаан сэнтийд заларсан байдлаар дүрсэлжээ. Тэд бадамлянхуа цэцгэн хээтэй сэнтийд сууж, хүннү захтай, хормойгоо хээгээр чимэглэсэн хувцас өмссөн байна. Мөн цэцгэн товруут бүс бүсэлж, бөмбөгөр оройтой, ардаа богино залаатай малгай өмссөн бөгөөд малгайн ширээсийг шувууны өдөөр чимэглэжээ. Зүүн ташаандаа дөрвөлжин хэлбэртэй хавтага, хутга, сэтгүүрийг давхардуулан унжуулсан байдлаар урласан байна.

Нүүрний төрх, уруул, нүд, гарын хуруу, хумс болон гартаа барьсан эрхи зэргийг нарийн урласан нь тухайн үеийн урчуудын ур чадвар өндөр байсныг илтгэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшнаас 413 олдвор илрүүлжээ

14/11/2026
Археологи Урлаг

Мазар хотын туурь Юань улсын үед хамаарч байна

04/11/2026
Археологи Урлаг

Баян-Өндөр сум дахь археологийн дурсгалыг үргэлжлүүлж судална

03/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Шивээтийн хүн чулуун хөшөөг 1981 онд илрүүлжээ

17/11/2026

Комедиан М.Баяржаргал Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт Хайнаньд гэр бүлээрээ аялах эрх бэлэглэнэ гэв

16/11/2026

Мэтт Дэймон “Одиссей” кино түүний бүх насаараа хүлээсэн боломж байсан гэж ярьжээ

16/11/2026

“Marshals” цувралын жүжигчин Мо Брингс Пленти талийгаач ач хүүгийнхээ дурсгалд зориулан цувралын нэг ангид түүнээс сэдэвлэсэн үйл явдал оруулжээ

16/11/2026

CL “TheBlackLabel” агентлагтай гэрээ байгуулж, шинэ уран бүтээлээ танилцуулахаар боллоо

16/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.