Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин IU буюу И Жи Ын гамшгийн бүсэд ажиллаж буй гал сөнөөгчдөд үзүүлсэн дэмжлэг, хандивын үйлсээрээ Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагнал хүртжээ.
Түүний “IVE” хамтлагийн хамтаар гал сөнөөгчдийн үйл ажиллагааг дэмжиж, нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн хэмээн ийнхүү үнэлсэн байна. Шагналыг БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх албаны тэмдэглэлт өдрийг тохиолдуулан гардуулжээ.
IU 2025 оны гуравдугаар сард Ённам бүсэд гарсан томоохон ойн түймрийн үеэр нийт 200 сая воны хандив өргөсөн бөгөөд үүний 100 сая воныг гал сөнөөгчдөд зориулан зарцуулах хүсэлт тавьж байв. Уг хандивын хүрээнд гал сөнөөгчдөд зориулсан шуурхай тусламжийн багц бэлтгэж, хоол хүнс болон шаардлагатай зүйлсээр хангажээ.
Түүнчлэн IU 2020 оны үер, 2022 оны зүүн эргийн ойн түймэр болон хүчтэй аадар борооны үеэр ч хандив өргөж байсан бөгөөд “Hope Bridge” байгууллагаар дамжуулан өгсөн хандивынх нь нийт хэмжээ 500 сая вонд хүрсэн аж.

