Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Испанийн шүүх Хулио Иглесиасын бэлгийн хүчирхийллийн хэргийг шалгаж эхэллээ
Оддын амьдрал

Испанийн шүүх Хулио Иглесиасын бэлгийн хүчирхийллийн хэргийг шалгаж эхэллээ

Урлаг Урлаг19/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Испанийн алдарт дуучин Хулио Иглесиастай холбоотой бэлгийн дарамт, хүчирхийллийн хэрэгт Испанийн Үндэсний шүүх шалгалт эхлүүлжээ. Түүнийг гэрийнх нь эдлэнд ажиллаж байсан хоёр эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, бие махбодын халдлага үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Гомдол гаргасан эмэгтэйчүүдийн нэг нь гэрийн үйлчлэгч, нөгөө нь физик эмчилгээний мэргэжилтэн бөгөөд 2021 онд дуучны Доминикан болон Багамын арлууд дахь хувийн эдлэнд ажиллаж байхдаа дарамт, доромжлолд өртсөн гэж мэдүүлжээ.

Тэдний мэдүүлэгт Хулио Иглесиас биед нь зөвшөөрөлгүй хүрэх, бэлгийн шинжтэй дарамт үзүүлэх, бие махбодын халдлага үйлдэхээс гадна сэтгэл санааны дарамт, доромжлол учруулдаг байсан тухай дурдсан байна. Мөн нэг эмэгтэйн биед үүссэн хөхрөлт болон хазуулсан байж болзошгүй ул мөрийн гэрэл зургууд нотлох баримтын хүрээнд яригджээ.

Испанийн шүүх гомдол болон холбогдох материалыг урьдчилан шалгасны дараа эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэхдээ энэ нь дуучны гэм бурууг тогтоосон эцсийн шийдвэр биш бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзжээ.

Хулио Иглесиас нь алдарт дуучин Энрике Иглесиасийн аав бөгөөд дэлхий даяар 300 сая гаруй пянз, цомог борлуулсан, испани хэлт хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг юм. Түүний “To All the Girls I’ve Loved Before”, “Me Olvidé de Vivir”, “Hey!” зэрэг дуунууд олон улсын хит болсон билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин, жүжигчин Тейана Тейлор тогоочийн мэргэжил эзэмшлээ

19/11/2026
Оддын амьдрал Урлаг

Энн Хэтэуэй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорчээ

19/11/2026
Оддын амьдрал Урлаг

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Испанийн шүүх Хулио Иглесиасын бэлгийн хүчирхийллийн хэргийг шалгаж эхэллээ

19/11/2026

Брэд Питт Жеймс Бондын эсрэг дүрд тоглох хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ

19/11/2026

Дуучин, жүжигчин Тейана Тейлор тогоочийн мэргэжил эзэмшлээ

19/11/2026

Лиса “The Colosseum” тайзнаа тоглолт хийх анхны к-поп уран бүтээлч боллоо

19/11/2026

Энн Хэтэуэй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорчээ

19/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.