Монгол Улсын Гавьяат багш, Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор, Монголын уртын дууны нэрт дуучин, сурган хүмүүжүүлэгч Цэвээндоржийн Дэлгэрийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан “Ариун орон” мэргэжлийн уртын дуучдын улсын уралдаан боллоо.
“Дэлгэр их өв” сангийн санаачилгаар зохион байгуулсан “Ариун орон” мэргэжлийн уртын дуучдын улсын уралдааны гранпри шагналыг Гавьяат жүжигчин, Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Г.Энхбаатар хүртжээ.

