Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Барби хүүхэлдэйн 67 жилийн түүхийг харуулах үзэсгэлэнг Австралид дэлгэнэ
Үзэсгэлэн

Барби хүүхэлдэйн 67 жилийн түүхийг харуулах үзэсгэлэнг Австралид дэлгэнэ

Урлаг Урлаг27/11/2026Шинэчлэгдсэн:27/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн нэг болох Барбигийн 67 жилийн түүх, загварын хувьсал болон соёлд үзүүлсэн нөлөөг харуулах “Barbie: The Exhibition” үзэсгэлэнг маргааш /2026.11.28/ Австралийн Мельбурн хотын музейд нээнэ.

Лондоны Дизайны музей болон “Mattel” компанийн хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд 250 гаруй үзмэр дэлгэх бөгөөд тэдгээрийн дотор 150 гаруй Барби хүүхэлдэй багтжээ.

Үзэсгэлэнгийн хамгийн онцлох үзмэрүүдийн нэг нь 1959 онд худалдаанд гарсан анхны Барби хүүхэлдэй юм. Мөн 1962 онд бүтээгдсэн анхны “Dreamhouse” байшин, Кен хүүхэлдэйн хөгжлийн түүх, Барбигийн олон арван жилийн турш өмссөн хувцас загвар, автомашин болон ховор цуглуулгуудыг дэлгэн үзүүлэх аж.

1959 оны гуравдугаар сарын 9-нд Нью-Йоркт болсон олон улсын тоглоомын үзэсгэлэнгээр анх танилцуулагдсан Барби хүүхэлдэй өдгөө дэлхийн загвар, энтертайнмент болон поп соёлын бэлгэ тэмдгүүдийн нэг болжээ.

Тус үзэсгэлэн нь Барбигийн гадаад төрх, хувцас загвар хэрхэн өөрчлөгдсөнөөс гадна эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурь, мэргэжил сонголт, гоо сайхны ойлголт болон нийгмийн өөрчлөлтийг хэрхэн тусгаж ирснийг харуулах юм.

“Barbie: The Exhibition” үзэсгэлэн 2027 оны тавдугаар сарын 16 хүртэл Мельбурн музейд үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Тусгаар тогтнол” үзэсгэлэнгийн шилдгээр Т.Баттогтохын “Хатад” бүтээл шалгарчээ

27/11/2026
Үзэсгэлэн Урлаг

Нэрт уран барималч Н.Цогмагнай агсны дурсгалд зориулсан “Цог хийморийн шүтээн” үзэсгэлэнг дэлгэлээ

27/11/2026
Үзэсгэлэн Урлаг

“Хонин нуга” байгалийн судалбар уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн дэлгэлээ

26/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Барби хүүхэлдэйн 67 жилийн түүхийг харуулах үзэсгэлэнг Австралид дэлгэнэ

27/11/2026

“Тусгаар тогтнол” үзэсгэлэнгийн шилдгээр Т.Баттогтохын “Хатад” бүтээл шалгарчээ

27/11/2026

Монгол Улсын төрийн далбааны өнгөөр Пусан хотын Даймонд гүүрийг гэрэлтүүлжээ

27/11/2026

Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2026” тоглолтод 10 настай Ж.Сүмбэр оролцоно

27/11/2026

Т.Уранзүү дэлхийн 60 орны миссүүдтэй өрсөлдөж, гуравдугаар байр эзэллээ

27/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.