Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ
Нийгэм

Монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг17/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
32222b6614db609863279cadcdbfa40bbig7193147482014-11-17-09-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны 11.40 (морин цаг)-т Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоосны 100 жилийн ойг угтаж монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 155 дугаар зарлиг гаргасан билээ. Уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн   газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг кирил болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичих зэрэг заалт оруулсан нь бүрэн хэрэгжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 2011 оноос эхлэн монгол бичгийн уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж, үзэсгэлэнд оролцсон бүтээлээр товхимол хэвлүүлж хэвшлээ. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Архангай, Орхон аймагт монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн, сургалт зохион байгуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг монгол бичгээр хөтөлж Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэлхийн хаанаас ч унших боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

"Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг 2014 оны 11 дүгээр сарын 17-24-нд үзэх боломжтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.