Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хамгийн өндөр Буддагийн төлөөх уралдаан
Нийгэм

Хамгийн өндөр Буддагийн төлөөх уралдаан

Урлаг Урлаг26/11/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
90b8dc8689261350554f54efdf1549f9big8053408502014-11-26-09-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Эдийн засгийн өсөлт­дөө дулдуйдсан Азийн орнууд тэнгэр гижигдсэн барилгуудаас авахуулаад нисэх буудал, дүүжин гүүр, өндөр хурдтай галт тэрэг, худалдааны төв, олон нийтийн талбайгаар өрсөлдөж байна. Энэ өрсөлдөөн явсаар хэн хамгийн өндөр Будда босгох вэ гэсэн тулааны талбар руу шилжжээ.

2008 онд Хятадын Хэнань мужийн Жоакун хотод 20 метр өндөр суурин дээр 153 метр өндөр Вайрочана Буддаг босгосон нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна. Үүний өмнө 1993 онд Японы Ушики хотод бүтээсэн 120 метр өндөр Амитаба Буддагийн хөшөө хамгийн өндөрт тооцогдож байсан билээ. 2008 онд мөн Мьянма улсын Монива хотод 116 метр өндөр Буддагийн хөшөө босгосон юм. Хятадын Хайнань арал дээр эмэгтэй төрхөөрөө өршөөл нигүүлслийн бурхан гэгддэг 108 метр өндөр Бодисатва бурхны хөшөөг босгосон нь жуулчдын нүдийг хужирлах болжээ. Материаллаг ертөнцөөс татгалзаж байсан Сидхарта Гаутама Шакъяамуни (Буддын шашныг үндэслэгч)-ийн дүр төрхийг хүрлээр цутгаж, тэр ч бүү хэл алтан хөөмлөөр бүтээх уралдаан дэлхийд өрнөж буй нь түүний хүсэл зоригийн эсрэг зүйл гэлтэй.

Хятадын Жиужиан хотод байдаг Донлин сүмийн Амитаба Буддаг бүтээхдээ 48 кг алт оруулжээ. Лушан уулын хормойд байдаг “Цаглашгүй их гэрэл”-ийг билэгдсэн 80 метр өндөр гэрлэн багана дор байдаг энэ хөшөөний өндөр 48 метр. China Daily сонины мэдээлснээр, уг Буддаг гадаад, дотоодоос хандивласан 129 сая еврогоор босгожээ. Буддагийн аварга том хөшөө нь эдийн засгийн хөгжлийг харуулаад зогсохгүй, аялагч жуулчдыг татах нэг хөшүүрэг болж өгдөг байна. “Манай муж жилд арван сая дотоодын жуулчин хүлээж авдаг. Харамсалтай нь гадаад жуулчин цөөхөн байна. Гадаад жуулчдыг татах том бүтээл, хөшөө дурсгал хэрэгтэй байна” хэмээн мужийн дэд захирагч Гу Фэн ярилаа. 2007 онд Хятадад эзэн хаан Ян, Хуан нарын 106 метр өндөр хөшөөг сийлэн босгосон нь дэлхийд өндрөөрөө зургаад орж байна. 1991 онд Японы Сэндай хотод 100 метр өндөр Буддагийн цагаан хөшөөг бүтээжээ. Тэгвэл үүнтэй барьцсан мэт Хятадын Хунань мужийн Чанша хотод мөн л 100 метр өндөр Буддагийн хүрэл хөшөө босгосон байна.

Москва хотод байдаг Оросын I Петр хааны 96 метр өндөр хөшөө, Тайландын Анг Тонг мужийн Ват Муанг сүм дахь суумал Будда (92 метр өндөр) дэлхийд эхний аравт орж байгаа аж. Цаашилбал, Японы Хоккайдо арал дээрх 88 метр Будда, Хятадын Вуши хот дахь 87 метр өндөр Будда араас нь жагсана.

Хятад, Япон, Тайланд, Тайвань, Вьетнамд 30 орчим аварга Буддагийн хөшөө сүндэрлэж, өрнөдийн аварга хөшөө, байгууламжуудаас ч дутахааргүй нэр хүндтэй болж байгаа аж. Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөө ердөө л 46 метр өндөр билээ. Рио-де-Жанейро дахь алдарт Аврагч Христийн хөшөө мөн л ийм өндөртэй байдаг нь Ази дахь Будда нарын дэргэд одой хүмүүс гэлтэй.

Н.МӨНХЖИН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026

Жүжигчин  И Да Хэ, дуучин SE7EN нар анхны хүүхдээ хүлээж буйгаа зарлалаа

22/05/2026

Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ

22/05/2026

BTS-ийн Suga 12 км-ийн марафонд оролцож, оролцогчдын шилдэг таван хувьд багтжээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.