Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Дэггүй хөрш” 50 ангит инээдмийн уран сайхны кино Монгол телевизээр…
Уртын дуу

“Дэггүй хөрш” 50 ангит инээдмийн уран сайхны кино Монгол телевизээр…

Урлаг Урлаг28/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
027119543432014-11-28-14-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын киноны зах зээлд гадны сериалууд хүч түрэн орж, өөр улс орны соёл хүчтэй нэвтрэх болсон. Харин тэрхүү орон зайг нөхөх  “Дэггүй хөрш” олон ангит инээдмийн кино 12-р сарын 15-наас эхлэн Монгол телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. “Тэгт тойрог” кино компанийн 50 ангит уг бүтээлийн  зохиол, бэлтгэл ажил 6 сарын хугацаанд үргэлжилж, өнгөрсөн 9-р сарын 5-ний өдрөөс эхлэн мотор дуугаргасны баяраа хийсэн билээ. 200 гаруй уран бүтээлчдийн хүч хөдөлмөр, нөр их ажлын үр дүнд дэлгэцээр гарахад бэлэн болж, киноны эвлүүлгийн ажил ид явагдаж байна.

Саваагүй ч гэх юм уу, дэггүй ч гэх юм уу энэ айл бол  4 хүүхэдтэй, эмэгтэйчүүдийн эмч 50 гаран настай Ува эмчийнхэн. Хөгжөөнтэй, инээдтэй, хоржоонтой,  хорон,  авууштай, санууштай гээд 50 өөр үйл явдал өрнөх тус киног бүхий л насныханд зориулан бүтээсэн байна. Тус киноны зохиолыг  Ц.Одмаа, О.Урантуяа, Ц.Үүрцайх нар бичсэн бөгөөд продюсер Г.Гантуяа, ерөнхий найруулагч О.Урантуяа, ерөнхий зураглаач М.Өнөрбаатар,  дууны найруулагч В.Бадарч, эвлүүлгийн найруулагч Б.Мягмарбаатар, зургийн дарга В.Мандах гээд  уран бүтээлийн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Гол дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУАЖ Г.Мягмарнаран,  МУАЖ С.Сарантуяа, МУСТА А.Алтантөр, дуучин, МУСТА Г.Эрдэнэтунгалаг,  жүжигчин Б.Эрдэнэбаяр , МУСТА Б.Хулан, Л гуардс хамтлагийн дуучин Д.Баясгалан,  У.Энэрэл, жүжигчин Б.Ган-Өлзий нар тогложээ.  

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.