Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Бидний авьяас-2014” урлагийн их наадам эхэллээ
Уртын дуу

“Бидний авьяас-2014” урлагийн их наадам эхэллээ

Урлаг Урлаг01/12/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_03844578912502014-12-01-13-01[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Сүхбаатар дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд урлагийн их наадмыг өнгөрсөн жилээс эхлэн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна. Энэхүү наадам нь сурагч, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх, дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоог сайжруулж, тэдний авьяас билгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн наадамд дүүргийн дөчин таван сургууль, цэцэрлэг оролцож байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд шалгаруулалт явагдаж шилдгүүдээ тодруулах юм. Шилдгээр тодорсон авьяастнуудын гала тоглолт арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд болно.

Дашрамд сонирхуулахад урлагийн их наадмын шүүгчээр хөгжмийн зохиолч, МУ-ын төрийн шагналт Б.Мөнхболд, бүжгийн багш МУГЖ Г.Цэрэннадмид, хөгжмийн зохиолч МУСТА Д.Пүрэвсүрэн, хөгжмийн багш, МУСТА Ж.Оюун, Хөгжмийн зохиолч, ХБК-ийн багш Х.Мөнх-Ертөнц нар ажиллаж байна.

Их наадамд оролцогчид урлагийн зургаан төрлөөр өрсөлдөж, шүүгчид тоглолтын найруулга, зохион байгуулалт, хувцаслалт, тайзны хэрэглэл, тайзны соёл, дэг журам, цаг ашиглалт, тоглолтонд багш, эцэг эх, сурагчдын оролцоог сайтар хангасан байдал зэрэг шалгууруудыг үндэслэн шилдгүүдийг тодруулна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.