"Бид мартахгүй-2014" дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаа Монголын театрын музейд "Алтан тайзны эзэд" уран бүтээлийн үзэсгэлэнгээр амжилттай нээлээ.
Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-ийн театр урлагийн сургуультай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн үйл ажиллагаа өнөөдөр 10:00 цагаас Монголын театрын музейд “Алтан тайзны эзэд” уран бүтээлийн үзэсгэлэнгээр эхэлсэн юм. Үргэлжлүүлэн 14:00 цагаас “Алтан үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, 17:00 цагт “Алтан тайзны эзэд” баримтат кино, 18:00 цагаас А.Очирбатын “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг тоглогдсоноор энэ оны “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаа өндөрлөх юм.
www.URLAG.mn