Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хуучраар уянгалсан нэгэн үдшийг хамтдаа
Нийгэм

Хуучраар уянгалсан нэгэн үдшийг хамтдаа

Урлаг Урлаг12/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10432138_762444660487765_7210170130298171578_n.png.300x0_q85_crop_upscale7150429912014-12-12-13-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ардын дуу хөгжим, ардын урлагаа хөгжүүлэн дэлхийд  таниулах, сурталчилах, орчин үеийн урлагтаа хослуулан бүтээл туурвих сонирхолтой шинэ залуу уран бүтээлчид сүүлийн үед хүч түрэн гарч ирэх болсон. Тэдний нэг бол Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжмийн ангийн оюутан, хуучирч Э.Цэндсүрэн юм. “Надежда” олон улсын наадмын тэргүүн байрын шагналтай тэрээр С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид орсон цагаасаа эхлэн амжилттай суралцаж,  2008-2014 оны хооронд гурван ч удаагийн бие даасан тайлан тоглолтоо хийсэн байна.

Энэ удаа “Folk meets classic” нэртэй бие даасан тоглолтоо улсын филармоний тайзан дээрээс үзэгч олондоо хүргэхээр болжээ. Түүний тоглолтын удирдаачаар УГЗ Ч.Чинбат ажиллах бөгөөд тоглолт энэ бямба гаригийн 18.00 цагт болох юм. Тоглолтод Монголын төдийгүй дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын ая, зохиолуудаас шилэн хуучрын эгшгэнд тоглож сонордуулах аж.

Э.Цэндсүрэн нь хэдийгээр нас залуухан ч энэ төрөлдөө цойлон гарч ирж буй туршлагатай хуучирчдын нэг гэдгийг түүний тоглосон тоглолтууд болон үзүүлсэн  амжилт нь  гэрчлэнэ. Тухайлбал,  Франц Монголын оюутнуудын хамтарсан тоглолт, ‘’Их талын джаз” олон улсын джаз фестиваль, “Алтан намар” хөгжмийн наадам, Монголын хөгжмийн зохиолчдын концерт, тоглолтуудад гоцлол хөгжимчнөөр оролцож, нэр хүнд бүхий 30 гаруй тоглолтод оролцож байжээ.  

Түүнчлэн 2009 онд МУГЖ, дэд профессор С.Цэвэлмаагийн нэрэмжит “Өсвөрийн хуучирчдын улсын анхдугаар уралдаан”-ы тэргүүн байр, 2012 онд МУАЖ, Төрийн шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит “Үндэсний хөгжимдийн улсын II уралдаан”-ы дэд тэргүүн байр, 2012 онд зохиогдсон МУТШ, УГЗ Б.Шаравын нэрэмжит “Үндэсний хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдаан”-ы гуравдугаар байрын шагналт шилдэг, залуу хөгжимчин юм. Хамгийн сүүлд ОХУ-ын Красноярск хотноо зохиогдсон “Надежда” олон улсын Х уралдаанээс тэргүүн байр эзэлжээ.

Ингээд та бүхнийг шилдэг залуу бүрэн бүтээлчийн хуучраар хөгөлсөн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.