Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Амьдалдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр” номын нээлт болно
Сонгодог уран зохиол

“Амьдалдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр” номын нээлт болно

Урлаг Урлаг15/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13_204_500x5007720784492014-12-15-13-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Манлайлах урлаг төв” ТББ 2003 онд анх байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын болон дэлхийн сонгомол бүтээлүүдийг хууль ёсны эрхтэйгээр хэвлэн нийтэлж уншигчдын гарт хүргэсээр байна. Эдгээр бүтээлээс онцолбол анхны орчуулгын бүтээл нь болох “Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 зуршил” болон “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” ном юм. Эцэг, хүү Ковигийн бичсэн эдгээр ном нь дэлхийд бестселлер болсон шилдэг бүтээл. Эдгээр номын үргэлжлэл болгон “Амьдалдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр” номыг “Манлайлах урлаг төв” ТББ албан ёсны эрхтэйгээр орчуулан хэвлэж, уншигчдын гарт хүргэлээ.

Олон улсад бестселлер болсон “Өсвөр үеийнхэний дээдэлж мөрдөх 7 зуршил” номын зохиогч Шонн Кови “Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр” гэх энэхүү номондоо өсвөр үеийнхнийг ухаалаг шийдвэр гаргахад нь туслах үнэтэй зөвлөгөөнүүдийг харамгүй багтаажээ. Дэлхий даяар амьдарч буй өсвөр насныханд тохиолдож буй бодит амьдралын жишээнд суурилан бичигдсэн энэ номоос хэрхэн сургуульдаа амжилттай суралцах, хүнтэй сайхан найзалж нөхөрлөх, аав ээжтэйгээ ойлголцох, үерхэл болон бэлгийн харьцааны асуудалд ухаалаг шийдвэр гаргах, элдэв хорт зуршил, донтолтоос сэргийлэх, өөртөө өндөр итгэлтэй болох гэх зэрэг олон асуултуудад хариулт олох болно.

Өнөө үеийн өсвөр насныхны амьдрал урьд урьдынхаас ч ээдрээтэй, хэцүү болжээ. Бидний өвөө, эмээ нарын үед цастайд уул өөд өгсөн сургуульдаа явна гэдэг хамгийн хүнд сорилт байсан бол өнөөдрийн өсвөр насныхан тэс өөр бэрхшээлтэй нүүр тулж байна. Янз бүрийн мэдээллийн урсгал, шоу цэнгээн, мансууруулах бодис, хар тамхи, интернэт порно төдийгүй терроризм, өрсөлдөөн, сэтгэл санааны хямрал, үерхэл нөхөрлөл, найз нөхдийн дарамт шахалт гээд асуудлууд хөвөрч гарна. Хичээлээс үүдэлтэй дарамт, эцэг эхтэйгээ харилцах харилцаа, янз бүрийн мэдээллийн урсгал, үерхэл нөхөрлөл, хүчирхийлэл, дээрэлхүүлж доромжлуулах, сэтгэл санааны хямрал, найз нөхдийн дарамт шахалт гэх мэтчилэн цөөн хэдэн асуудлыг дурьдахад л ийм байна. Харин тухайн хүн энэ асуудлуудтай тулгарах үедээ гаргасан шийдвэр нь хожмын ирээдүйг нь тодорхойлдог.

Өсвөр насандаа хүн хожмын ирээдүйгээ бүтээж, аль эсвэл нурааж ч болох зургаан чухал шийдвэрийг гаргах хэрэгтэй болдог. Тиймээс ухаалаг байж, сонголтоо зөв хийхэд энэ ном өсвөр үеийнхэн болон оюутан залууст маш том тусыг хүргэх нь мэдээж. Энэхүү номыг дунд, ахлах ангийн сурагчид, оюутан залуус уншихаас гадна үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж явдаг эцэг эхчүүд уншсанаар хүүхэдтэйгээ харилцах харилцаанд нэг том алхам бий болгох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Louis Vuitton” анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна

21/08/2025

Риккардо Беллини “Valentino”-г чиглүүлнэ

21/08/2025

“Seventeen” хамтлагийн Мингю дахин “Calvin Klein” брэндтэй хамтран ажиллалаа

21/08/2025

“Eurovision-2026” уралдаан Австрийн Венад болно

21/08/2025

Олон улсын хүүхдийн загварын уралдаанд монгол охин түрүүллээ

21/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.