Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Blue moon” арт галерейн гишүүд үзэсгэлэн гаргана
Үзэсгэлэн

“Blue moon” арт галерейн гишүүд үзэсгэлэн гаргана

Урлаг Урлаг19/12/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
34aa6aa25b1164153010d5ff0537c50fbig3699693732014-12-19-16-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Blue moon” арт галерейд арванхоёрдугаар сарын 15-24-ны хооронд “Гишүүн уран бүтээлчид-5” үзэсгэлэнг уран зураг сонирхогчдын хүртээл болгохоор зэхжээ.

 “Blue Moon” арт галерей нь 50 гаруй гишүүн уран бүтээлчтэй бөгөөд гишүүн уран бүтээлчдийнхээ бие даасан үзэсгэлэн, менежмент болон маркетингийг бүрэн хариуцан ажилладаг гэнэ. Эл үзэсэгэлэнд “Blue moon” арт галерейн гишүүн уран бүтээлчдийн 40 орчим бүтээл дэлгэгдэж буй.

Уг галерей нь  идэвхтэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжин ажиллаж тэдний уран бүтээлийн төсөл бичих, хэрэгжүүлэх тал дээр анхааран 20 гаруй уран бүтээлчдийн бие даасан үзэсгэлэнгийн төслийг ивээн тэтгэж зохион байгуулжээ. Дүрслэх урлагийн таван төрлийн үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж,  нийт 800 гаруй уран бүтээлчдийг хамруулж, 20 уран бүтээлчид үнэ бүхий зүйл болон мөнгөн шагнал, үзэсгэлэн гаргах эрхээр шагнасан. Галерейн дэргэд “Аялагч зураачдын клуб” байгуулж гурван удаагийн аялал хийжээ. 2014 онд “Mиний нутаг-2” сэдвээр байгалийн судалбар хийх зуны аяллыг зохиож, 30 хоногт 5120 км зам туулан эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялсан байна. Аялалд оролцсон найман уран бүтээлчийн 80 гаруй бүтээлээр үзэсгэлэн зохион байгуулжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.