Морин хуурчдын “Хөхөө Намжил” уралдаант шоу төсөл зохион байгуулагдах гэж байна. Тус уралдааныг Хүн төрөлхтний соёлын их өв – Морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, морин хуурчдын авьяасыг дэмжих, хөгжүүлэх, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор UBS телевизээс санаачлан Мобиком корпорацтай хамтран зохион байгуулах гэж байгаа юм.
Энэхүү зорилтот уралдаант шоу төслийн нэвтрүүлэгт морин хуур хөгжмөөр тоглодог 16-аас дээш насны бүх авъяастнууд оролцож болох бөгөөд уралдаан 1-4 шатны шалгуураар явагдах юм. Уралдааны 1-р байрт 10 сая төгрөг, 2-р байрт 7 сая төгрөг, 3-р байрт 5 сая төгрөгийн шагнал олгох ажээ.
Дашрамд дуулгахад уралдааны бүртгэл ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд хилийн чанадад амьдарч байгаа монголчууд болон олон улсын авъяастнууд оролцож болох юм байна.
www.URLAG.mn