Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»МУГЖ дуучин С.Жавхлан Цагаан давааны хогын цэг дээр ажилдаг 200-300 иргэд хүүхдүүдэд сүү бэлэглэв
Уртын дуу

МУГЖ дуучин С.Жавхлан Цагаан давааны хогын цэг дээр ажилдаг 200-300 иргэд хүүхдүүдэд сүү бэлэглэв

Урлаг Урлаг31/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10884600_1559373687636840_2115154405_n4034414792014-12-31-09-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  МУГЖ дуучин Самандын Жавхлан 12 сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд хийсэн “Монгол өлсөх учиргүй″ хувьсгалт тэмцлийн тоглолтыг хийсэн билээ. Тоглолтынхоо орлогоос 12 сарын 29-ний өдөр буюу Монголчууд Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсаны 103 жилийн тэмдэглэлт өдрөөр Цагаан давааны хогын цэг дээр ажиллаж байгаа 200-300 иргэд хүүхдүүдэд Монгол үхэрийн сүү бэлгэлжээ.

С.Жавхлан хэлэхдээ: Би “Монгол өлсөх учиргүй″ хувьсгалт тэмцлийн тоглолтын орлогоосоо та нартаа сүү авч ирлээ. Энэ бол миний монголоо гэсэн цагаан сэтгэлийн минь илэрхийлэл юм. Өнөөдөр та нарыг нийгэмд Ядуучууд залхуучууд аминдаа арчаагүй хүмүүс л хог түүдэг гэж… Тархи нь тураалд ороод гэдэс нь хагарч, цадахаа мэдэхээ болисон энэ төрд шургалсан цагаан гартан ямбатангууд түмэн олонд ингэж ойлгуулж сурталчилж байна. Тэгвэл би түрүүн ирэхдээ одоо ч та нарыг хараад залхуу биш та нарын гэдэс дундуур ч тархи чинь баян, хатуу хүтүүг үзэж бөйгаа ч сэтгэл чинь цагаан байгааг харж олж мэдэрлээ. Тэгэхээр жинхэнэ залхуучууд төрийн ордонд байна. Бид тэр залхуучуудыг хөөн зайлуулж төрт улсаа цэвэрлэж түмэн монголоо аврах сэтгэлтэй тэр хүмүүсийг олж тавих ёстой цаг ирсэнийг хэлмээр байна. Бид энэ хэцүү үед оюун сэтгэлийн галаа нийлүүлж нэгдэх цаг иржээ. Ингээд элэг зүрх нэгт Монгол ахан дүүс та нар минь энэ 31-ний орой Монгол улсын Ерөнхийлөгч мөнгөн аяга мэлтэлзүүлээд сүү бариад уран цэцэн үг хэлэхэд нь бид хоосон сууж байж болохгүй миний өгсөн энэ сүүг цаасан шаазан аягандаа ч болтугай хийгээд бариарай. Бид энэ эх орондоо тэгш эрхтэй байх ёстой өлсвөл адилхан өлсдөг баярлавал хамтдаа баярладаг байх ёстой болохоос биш нэг хэсэг нь задарч нөгөө хэсэг нь ядарч байдаг байж болохгүй ээ… хэмээн хэлжээ.

Эх сурвалж: Shuurhai.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.