Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Sarantuya – Boroo – Сарантуяа – Бороо
Дуу хөгжим

Sarantuya – Boroo – Сарантуяа – Бороо

Урлаг Урлаг21/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бодлын хаяанд зэллэх солонго хөтлөн
Болор цагаан бороо шивнээд
Ээнэг элгээ дагсан хос тогоруу
Энэ л бороонд биесээ дуудахад

Ахин тохиохгүй учралын
Анхил дүрийг бодогдуулна

Дахилт:
Анир нугыг амилаасан бороо
Асралт хорвоог цаашлуулан шиврэнэ
Алсалсан цагийг айлсуулсан бороо
Танхил насыг наашлуулан шивэрнэ

Хүслийн тэнгэрт хөллөх солонго хөтлөн
Холын бүлээн бороо шавшаад
Ижил ижлээ түшсэн хос тогоруу
Ивлэх хуранд биесээ дуудахад

Эргэн ирэхгүй учралын
Эгэл зургийг санагдуулна

Дахилт:
Атарх нугыг амилаасан бороо
Тосох хорвоог цаашлуулан шиврэнэ
Алсалсан цагийг айлсуулсан бороо
Танхил насыг наашлуулан шиврэнэ

Үүрдийн орчлонд ургах солонго хөтлөн
Үдийн цагаан бороо товшоод
Зүүдэн зүсээ таньсан хос тогоруу
Зөөлөн бороонд биесээ дуудахад

Уяран уусаагүй алсын
Уйлган төрхийг бодогдуулна

Дахилт:
Цэцэгт нугыг сэрээсэн бороо
Тосох хорвоог цаашлуулан шиврэнэ
Цэнхэр цагийг сэргээсэн бороо
Танхил насыг наашлуулан шиврэнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жеймс Блант “You’re Beautiful” дуу нь дэлхий даяар хит болсны дараа хүмүүс өөрт нь баяр хүргэнэ гэж бодсон ч эсрэгээрээ асар их шүүмжлүүлжээ

23/11/2026
Дуу хөгжим Урлаг

“Халамцуу салхи” пянзад хит 10 уран бүтээл багтжээ

23/11/2026
Дуу хөгжим Урлаг

Гвен Стефани “OCVIBE”-ийн 5000 хүний суудалтай концертын танхимын нээлтийн тоглолтыг хийнэ

22/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ocean’s 14” киноны зохиол бэлэн болсон ч жүжигчдийн хуваариас шалтгаалан зураг авалт хойшилж магадгүй

23/11/2026

Жеймс Блант “You’re Beautiful” дуу нь дэлхий даяар хит болсны дараа хүмүүс өөрт нь баяр хүргэнэ гэж бодсон ч эсрэгээрээ асар их шүүмжлүүлжээ

23/11/2026

Мишель Ёо “Blade Runner 2099” киноны тулаант хэсгүүдэд тоглох таалагдсан гэв

23/11/2026

“Гэртээ ганцаараа” киноны үргэлжлэл хийгдэж, Маколэй Калкин Кевин МакКалистерийн дүрээр эргэн ирнэ

23/11/2026

Гавьяат жүжигчин У.Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээнэ

23/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.