Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Sarantuya – Boroo – Сарантуяа – Бороо
Дуу хөгжим

Sarantuya – Boroo – Сарантуяа – Бороо

Урлаг Урлаг21/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бодлын хаяанд зэллэх солонго хөтлөн
Болор цагаан бороо шивнээд
Ээнэг элгээ дагсан хос тогоруу
Энэ л бороонд биесээ дуудахад

Ахин тохиохгүй учралын
Анхил дүрийг бодогдуулна

Дахилт:
Анир нугыг амилаасан бороо
Асралт хорвоог цаашлуулан шиврэнэ
Алсалсан цагийг айлсуулсан бороо
Танхил насыг наашлуулан шивэрнэ

Хүслийн тэнгэрт хөллөх солонго хөтлөн
Холын бүлээн бороо шавшаад
Ижил ижлээ түшсэн хос тогоруу
Ивлэх хуранд биесээ дуудахад

Эргэн ирэхгүй учралын
Эгэл зургийг санагдуулна

Дахилт:
Атарх нугыг амилаасан бороо
Тосох хорвоог цаашлуулан шиврэнэ
Алсалсан цагийг айлсуулсан бороо
Танхил насыг наашлуулан шиврэнэ

Үүрдийн орчлонд ургах солонго хөтлөн
Үдийн цагаан бороо товшоод
Зүүдэн зүсээ таньсан хос тогоруу
Зөөлөн бороонд биесээ дуудахад

Уяран уусаагүй алсын
Уйлган төрхийг бодогдуулна

Дахилт:
Цэцэгт нугыг сэрээсэн бороо
Тосох хорвоог цаашлуулан шиврэнэ
Цэнхэр цагийг сэргээсэн бороо
Танхил насыг наашлуулан шиврэнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дуу хөгжим Урлаг

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Отгойн Баянмөнх бие даасан 16 дахь тоглолтоо толилуулна

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026

“Blackpink” хамтлагийн гишүүн Жисү “Canneseries” наадмаас шагнал хүртлээ

24/04/2026

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026

“Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт “Гиннес”-ийн рекорд эзэмшигч Э.Пүрэвжав оролцож гайхашрууллаа

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.