Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Их аварга Хакухо /Шүлэг/
Утга зохиол

Их аварга Хакухо /Шүлэг/

Урлаг Урлаг17/02/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a837fcef-07c7-4d61-b7ce-67ceb18d47b76939605322015-02-17-10-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

                                           

                                                Хаана тэр хөвүүн мэндлэв, Хүннүгээс эхтэй Монголд

                                                Хаана тэр хүүтөрөв, Хүнхэр Монгол гэрт            

                                                Хаана тэр нуган үр хүй цөгнөв, Хүчит аваргын хойморт

                                                Хаана тэр нумт эр хүч цогцлоов, Хөх тэнгэрийн оронд

Эцэг эхээс дуудах нэр нь Мөнхбатын Даваажаргал

Эрин зуунд дуурсах алдар нь Их аварга Хакухо

Хаана тэр хөвүүн бойжив, Монгол ээжийн энгэрт

Хаана тэр хүү өсөв, Монголын хээр талд

Хаана тэр эр бие торнив, Хязгааргүй уудам нутагт

Хаана тэр ид хав бүрэлдэв, Хаадын хааны улсад

                                                            Эцэг эхээс дуудах нэр нь Мөнхбатын Даваажаргал

                                                            Эрин зуунд дуурсах алдар нь Их аварга Хакухо

Хаана тэр хөвүүн очив, Хубилай хааны хүсэлд

Хаана тэр хүү хөл тавив, Хүрхрэх Наран улсад

Хаана тэр нуган үр дэвэв, Хүчит эрчүүдийн хүрдэнд

Хаана тэр залуу эр зодоглов, Хурд хуйлрах дугараанд

Эцэг эхээс дуудах нэр нь Мөнхбатын Даваажаргал

            Эрин зуунд дуурсах алдар нь Их аварга Хакухо

Хаана тэр аварга гайхуулав, Хаа холын Японд

Хаана тэр аварга гарав, Хараа цуцам оргилд

Хаана тэр аварга харуулав, Харь хүний нутагт

Хаана тэр аварга хүрэв, Хүсэл мохом амжилтанд

Эцэг эхээс дуудах нэр нь Мөнхбатын Даваажаргал

            Эрин зуунд дуурсах алдар нь Их аварга Хакухо

Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 33 түрүүлж,

түүхэн дээд амжилт тогтоосон Их аварга Хакухо М.Даваажаргалд зориулав.

Яруу найрагч С.Цогнэмэх

Улаанбаатар хот,      2015.01.29-ний 20:31-22:55

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025
Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.