Дэлхий дээр үхлийн аюултай маш олон амьтан бий. Тэгвэл тэдгээр амьтдад хатгуулж эсвэл хазуулсан тохиолдолд юу мэдрэгддэг юм бол…?
Ингээд хүн төрөлхтний үхлийн аюултай амьтадтай нүүр тулж, тухайн хоромдоо мэдэрсэн аймшигт өвдөлтийнхөө тухай хуваалцсан тохиолдлуудаас сонирхуулъя.
Ингээд хүн төрөлхтний үхлийн аюултай амьтадтай нүүр тулж, тухайн хоромдоо мэдэрсэн аймшигт өвдөлтийнхөө тухай хуваалцсан тохиолдлуудаас сонирхуулъя.
Аалз |

Дэлхий дээр 43.000 гаруй зүйлийн аалз байдгаас 20 – 30 нь хүний биед үхлийн аюул учруулахуйц хортой байдаг. Тэдгээрээс “Black Widow” нь АНУ-ын хамгийн аюултайд тооцогддог аалз бөгөөд аалзанд хазуулсан нэгэн тохиолдол “The New York Times” сэтгүүлд нийтлэгдсэн нь сэтгүүлч Жексон Ландерст тохиолдсон явдал юм.
Тэрбээр загасчлахаар явж байгаад “Black Widow” аалзанд хазуулчихсан бөгөөд гутланд нь орчихсон хортой аалз зүүн хөлийн хурууг нь хазчихжээ. Эхэндээ өргөс орчихсон гэж бодоод часхийсэн өвдөлтийг нь тоохгүй байсан чинь бие нь аажмаар суларч, хөлөөс толгой хүртэл нь халуу шатаж ходоод гэдэс нь өвдөж эхэлсэн гэнэ. Ингээд яаралтай эмнэлэгт хандсанаар могой, аалзны хорны эсрэг эмийн тусламжтай амьд гарчээ. Хорны эсрэг үйлчилгээтэй тэр бэлдмэлийг хонь, ямаа болон морины цуснаас гаргаж авдаг ажээ.
Хоржигнуурт могой |

Нар жаргах үеэр нөхөр, хоёр сартай охинтойгоо салхилж явсан Брук О’Нил хүүхдийнхээ тэрэгний дугуй орчим үзэгдсэн хоржигнуурт могойнд шилбээ хатгуулжээ. Хэвлэлийнхэнд (2011 он) өгсөн ярилцлагадаа тэрбээр могойнд хатгуулсан даруй хөл нь ямар ч мэдээгүй болж улмаар нөгөө хөл, гарт нь нөлөөлж бие нь бүхэлдээ мэдээгүй болжээ.
10 минутын дараа Брук огт хөдөлж чадахгүй байсан бөгөөд могойнд хатгуулахад төрсөн мэдрэмжээ хүүхэд төрүүлэхээс ч аймшигтай өвдөлттэй зүйрлэжээ. Харин нөхрийнх нь хэлснээр Брук могойнд хатгуулсны дараа нүдэнд нь цус хурж эхэлсэн бөгөөд ам нь мурийж мэдрэл муутай хүн шиг болсон гэжээ.
10 минутын дараа Брук огт хөдөлж чадахгүй байсан бөгөөд могойнд хатгуулахад төрсөн мэдрэмжээ хүүхэд төрүүлэхээс ч аймшигтай өвдөлттэй зүйрлэжээ. Харин нөхрийнх нь хэлснээр Брук могойнд хатгуулсны дараа нүдэнд нь цус хурж эхэлсэн бөгөөд ам нь мурийж мэдрэл муутай хүн шиг болсон гэжээ.
Усны үхэр |

Усны үхэрт залгиулахаа дөхсөн аймшигт нэгэн явдал одоогоос 20 гаруй жилийн өмнө хөтөч Пол Темплерт тохиолджээ. Тухайн үед 27 настай байсан тэрбээр жуулчдын хамт Замбези гол уруудан завьтай явж байжээ. Усны үхрийн гэнэтийн дайралтанд өртсөнөөр завь нь хөмөрч үхэл амьдралын төлөөх ширүүн тэмцэл эхэлжээ.
Өмнөд Африкт усны үхрийн дайралтанд өртөж маш олон хүн нас бардаг бөгөөд Пол руу дайрсан усны үхэр тэрнийг нэг нааш, нэг цааш шидлэн байсан нь ясаараа наадаж байгаа нохой шиг санагдаж байсан гэнэ. Удтал тэмцсэний эцэст 40 гаруй шарх сорвитой хоцорсон нь одоо ч сэртхийлгэдэг. Хагас биеэрээ шахуу усны үхрийн аманд орж үзсэн тухайн агшинд нүд нь харанхуйлж үгээр илэрхийлэхийн аргагүй аймшигтай байсан тухайгаа “The Guardian” сэтгүүлд ярьжээ.
Өмнөд Африкт усны үхрийн дайралтанд өртөж маш олон хүн нас бардаг бөгөөд Пол руу дайрсан усны үхэр тэрнийг нэг нааш, нэг цааш шидлэн байсан нь ясаараа наадаж байгаа нохой шиг санагдаж байсан гэнэ. Удтал тэмцсэний эцэст 40 гаруй шарх сорвитой хоцорсон нь одоо ч сэртхийлгэдэг. Хагас биеэрээ шахуу усны үхрийн аманд орж үзсэн тухайн агшинд нүд нь харанхуйлж үгээр илэрхийлэхийн аргагүй аймшигтай байсан тухайгаа “The Guardian” сэтгүүлд ярьжээ.
Махчин загас |

Флоридагийн Веро далайн эрэгт амарч бүсэлхийнээсээ хол давамгүй усанд сэлж байсан Германы жуулчин Катрин Ульрика Штай махчин загасанд гуяныхаа ясыг гартал хазуулсан тохиолдол 2012 онд гарсан юм. Тэрбээр найз Брижит Шмидтийн хамт сэлж байсан ч найз Брижит нь “Махчин загас!!!” гэж хашгираад аль хэдийнэ хазуулчихсан хойно харжээ. Аврагч Эрик Тумзугийн хэлснээр зүүн гуяных нь махыг зулгааж аваад явчихсан байсан бөгөөд анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт яаралтай хүргэжээ. Махчин загасанд хазуулсан өвдөлтийнх нь хэмжээг 1 – 10 тоогоор илэрхийлбэл 10 (+) буюу 15 хүртэл хэмжигдэхээр хүчтэй өвдөлтийг мэдэрсэн гэнэ.
Шоргоолж |

Хамгийн их өвтгөж хаздаг шоргоолжнуудын нэг төрөл нь Никарагуа, Парагвайн ойгоор амьдардаг бөгөөд Парапонера клавата гэж нэрлэдэг. Тэдэнд хазуулсан тохиолдолд бууны суманд оногдсонтой тэнцэх хэмжээний өвчин мэдрэгддэг. Түүгээр ч зогсохгүй толгой эргэж, булчин татахаас эхлээд бие махбод бүхэлдээ мэдээгүй болж ухаан самуурна. Өвдөлт нь 4 – 5 цаг үргэлжилдэг гэдэг ч өдөржингөө өвдөх нь ч бий. Нутгийн зарим иргэд тэдний хүчирхэг эрүүг арьсан дээр зүсэлт хийх буюу мэс болгож ашигладаг гэнэ.
Пиранья загас |

Дэлхий дээрх хамгийн хурц шүдтэй загаснуудын нэг нь Өмнөд Америкийн пиранья бөгөөд ижил төрлийн бусад загаснаасаа 30 дахин хурц ирмэгтэй шүдтэй юм. Амазонк мөрний хөтөч, тайлбарлагчдын хэлснээр мөрнийг гаталж завьтай аялал хийх үеэр гар, толгойгоо завинаас илүү гаргахгүй байх хэрэгтэй. Ингэснээр тэдний дайралтанд өртөж хурц шүдний ирийг нь мэдрэхгүй байх хамгийн чухал алхам ажээ.
Хилэнцэт хорхой |

Хилэнцийн хор нь арьсыг түлж гүвдрүү үүсгэх бөгөөд арьсны өнгийг аажмаар үхжүүлдэг. Нэг өдөр өнгөрөхөд нүүр, уруул, эрүүний булчингаа хөдөлгөхөд нэн бэрхтэй болж огиулж бөөлжихөөс эхлээд амьсгалж чадахгүй болно. Хилэнцэт хорхойнд хазуулсан тохиолдлын 99% нь гурван өдрийн дараа эргэн хэвийн байдалдаа ордог бөгөөд хоронд хэт мэдрэг хүмүүсийн хувьд үхэх ч эрсдэлтэй ажээ. АНУ-ын хамгийн аюултай хилэнц нь “Arizona Bark Scorpion” бөгөөд Мексикт жил бүр 100.000 хүн энэ амьтанд хатгуулдаг. Тэдэнд хатгуулсан тохиолдолд амнаас хөөс сагарч хамаг бие халуу шатаж хөдөлж чадахгүй болдог.
Хэдгэнэ |

Тарантула аалзаар хооллодог энэ амьтан Жастин Шмидтийн (1947 онд төрсөн) гаргасан аливаа амьтны хатгуур, хазалтын төвшнийг тогтоох “The Schmidt Sting Pain Index” – ийн хамгийн их өвдөлт өгдөг арван амьтны нэгээр нэрлэгддэг. Тэдний өвдөлт үүсгэх хэмжээ нь 0 – 4 индексийн 4.0 хязгаарт хүрдэг бөгөөд хатгуулсан тохиолдолд нүд сохорч, цахилгаанд цохиулнаас ч хүчтэй өвдөлт мэдэрнэ
Далайн мөгөөрс |

Австраличуудын түлдэг мөгөөрс гэж нэрлэдэг энэ далайн мөгөөрс нь нүдэнд бараг л харагддаггүй учраас Квинслендийн эргээр сэлэхээр бол болгоомжтой байх хэрэгтэй. Тэдний хорыг гадагшлуулах эмийг хараахан гаргаагүй байгаа бөгөөд хатгуулсан тохиолдолд зүрхний шигдээсээр нас барах эрсдэлтэй. Мөн түүнчлэн хамаг бие шархирч өвдөхийн зэрэгцээ огиулж бөөлжих, цусны даралт ихсэхээс гадна мэдрэлийн эмгэгтэй болох нь энгийн үзэгдэл ажээ. 2010 онд Квинслендийн эргээр сэлж явсан 10 настай Рейчел Шердлоу мөгөөрсөнд хатгуулсан ч азаар амьд гарсан гэдэг.
Нугасан хошуут |

Тасманы арал дээр амьдардаг нугасан хошуутыг олонх хүмүүс өхөөрдөн хайрладаг ч саварт нь нуугдах маш хүчтэй хорыг хэн ч мэддэггүй. Эрэгчин нь ялгаруулдаг тэр хор нь нохой мэт жижиг амьтдыг хөнөөхүйц хүчтэй хор боловч азаар хүний биед үхлийн аюулгүй гэнэ. Гэхдээ хатгуулсан тохиолдолд биеэ авч явах чадваргүй болж, бэртэл авах магадлалтайгаас гадна өвчин нь долоогоос гуч гаруй хоног үргэлжилдэг ажээ.
Эх сурвалж: Bunny.mn